Дээд боловсролтнуудын “лонхны” баяр

Хавар болж хаа сайгүй л төгсөлтийн баяр болж байна. Оюутан байсан үе хүн бүхэнд хамгийн дурсамжтай, хөгжилтэй явдлаар дүүрэн байдаг.

Оюутнууд энэ цаг мөчөө үдэж хонхны баяраа тэмдэглэх нь өнөө цагт нүсэр болж. Том автобус хөлөглөж аваад Сүхбаатарын талбай, Зайсан толгой, Гандан гээд л аялж өгнө. Ингээд сүүлийн үед Сүх жанжны талбай хөл хөдөлгөөн ихтэй байна.

Талбай дээр ганган дэгжин оюутнууд зургаа авахуулаад л хөндлөнгийн хүний сэтгэл хөдөлмөөр л харагдаж байх юм. Харин дурьдахгүй байхын аргагүй нэг зүйл байнаа. Уг нь бол их дээд сургууль төгсөж байгаа ухамсартай хүмүүс л баймаар. Энэ тухай олон зүйл нуршаад ч яахав “Хонхны баяр”-аас хийсэн фото сурвалжлагаас хараад л ойлгох байх.

Та бүхэн холбоотой мэдээнээс фото зургийг үзээрэй.

Б.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих