Оюутнууд Сангийн дэд сайд Ч.Ганхуягийг огцрохыг шаардлаа

Монголын оюутны холбоог шинэчлэх оюутны хөдөлгөөнөөс өнөөдөр мэдэгдэл хийж, МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуягт шаардлага хүргүүлсэнээ мэдэгдэв.
Тус хөдөлгөөн нь оюутны эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төлөөлж, аливаа нэг улс төр нам, эвслийн эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаггүй, оюутанд нээлттэй МОХ-той болгох аж. Тэдний шаардлагын гол санаа нь МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг тэргүүтэй одоогийн удирдлагыг огцруулах. Тэд МОХ-ныудирдлагуудаа нийт оюутны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж байгаа юм байна. Иймд одоогийн удирдлага нь цаашид МОХ-ны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх боломжгүй хэмээн үзэж хэд, хэдэн үндэслэлийг дурьжээ.Үүнд, МОХ-ны одоогийн үйл ажиллагаанд оюутнуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах дуу хоолой дутагдаж байна, тус холбооны зохион байгуулж буй үйл ажиллагаа нь оюутанд хүртээмжгүй, үр дүнгүй, төсөв санхүүгийн хувьд үрэлгэн гэж үзэж байна.
Мөн тус холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг үйл ажиллагаандаа аливаа нам эвсэл, улс төрийн бодлого чиглэлийг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэллээ.

altangadas


URL:

Сэтгэгдэл бичих