Лондонгийн Олимп ашиггүй болох долоон шинж тэмдэг

Зуны олимпийн тоглолт эхлэхэд ердөө гуравхан сар үлдчихээд байна. “Олимпийн хараалаас” зугтаж чадах болов уу гэдэг асуудал олон хүний сэтгэлийг зовоож эхэлжээ. Тиймээс нөхцөл байдлыг судалж үзэхэд үгүй гэдэг хариулт нэгэнт тодорхой харагдаж байгаа юм. 2005 онд тендерт ялж байхад хорвоо ертөнц өөр, алан хядах үйл ажиллагаа ч оргилдоо хүрээгүй байлаа. Мөн олимпийн бэлтгэл ажлын үнэлгээ ч тийм өндөр байсангүй.

Тэгвэл Лондон хотын олимпийн тоглолт илүү үнэтэй байх болно гэсэн долоон шинж тэмдгийг толилуулъя.

1.Олимпийн тоглолт тийм ч ашигтай биш

Олимпийн тоглолт зохион байгуулснаар хожсон цорын ганц хот бол Испанийн Барселон. Харин олимпийг амжилт муутайхан зохион байгуулсан жишээ нь Грек болно. Тус улс олон байгууламж барьж байгуулсан боловч одоо тэдгээр нь хоосон, хэнд ч хэрэггүй зүйл болон хувирчээ.

2. “Идэх талх болон үзмэрийн төлөө” британичууд их хэмжээний үнэ цэнэ төлөх болно хэмээн эдийн засагчид анхааруулж байлаа.

Олимпийн тоглолт үзэгчдийг татах байдалд үнэлгээ өгөх ёстой мэргэжилтнүүд Лондон хотноо олимпийн тоглолт зохион байгуулсан явдал нь том алдаа гэх дүгнэлтийг хийгээд байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд асан Гордон Браун олимпийг шүүмжилсэн бөгөөд “Бидэнд сургууль цэцэрлэг барьж байгуулах нөөц байхгүй болно” хэмээн анхааруулж байлаа. Гэсэн хэдий ч Британийн Засгийн газар олимпийн тоглолтыг хүлээн авах шийдвэрт хүрсэн юм.

З.Анхны үнэлгээнээс зардал нь нэлээд давжээ

Тоглолтыг зохион байгуулах тендерт ялахдаа тус улс 3,9 тэрбум ам.долларт бүх зардлыг багтаана хэмээн мэдүүлэгтээ заажээ. Гэтэл зөвхөн усанд сэлэлтийн төвийг барьж байгуулах зардал 118 сая ам.доллар гэгдэж байсан бол 3,5 дахин өсч өнөөдрийн байдлаар 434 саяд хүрчихээд байна. Зарим нэгэн тооцоогоор Лондонгийн олимпийн зардал 19 тэрбум ам.долларт хүрнэ.

4. Өөр ямар зардал гарах вэ

Олон улсын олимпийн хорооноос тавьж байгаа хэд хэдэн шаардлагыг тус улс заавал биелүүлэх шаардлагатай юм. Лондон хотын замын 250 миль орчмыг зөвхөн олимпийн тамирчид болон дагалдаж байгаа хүмүүсийн хөдөлгөөнд зориулан чөлөөлөх ёстой. Олон улсын олимпийн хорооны албан хаагчдад зориулан зочид буудлын 40 мянган өрөөг суллаж өгнө. Ингээд зогсохгүй Их Британийн туг л гэхэд олимпийн тугаас доогуур мандах ёстой гэнэ. Өөр нэгэн баримт дурдахад аюулгүй байдлыг хангахад зориулж 1,6 тэрбум ам.долларыг зарцуулах гэж байна. 12 мянган цагдаа өдөр бүр хотын гудамжаар явж зарим нь хагас автомат буугаар зэвсэглэсэн байх аж.

5. Хотын оршин суугчдын таагүй байдал

Лондон хотын томоохон нисэх буудлын нэг болох Хитроу их хэмжээний асуудалтай тулгарна хэмээн бэлтгэж эхэлжээ. Түүнээс гадна метронд л гэхэд хүмүүс нэг цаг зогсоно гэдгийг компьютерууд зааж байна. Гар утасны оператор компанийн ачаалал нэмэгдэх учир холбоо тасарна.

6. Одоо хэр нь чухал асуудлыг шийдвэрлээгүй байна

Лондонгийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн ирээдүй одоо хэр нь тодорхойгүй байгаа юм. Гэтэл энэ байгууламжийг 780 сая ам.доллараар босгожээ. Хөлбөмбөгийн хэд хэдэн клубд эзэмшилдээ авах тэмцэлд ханцуй шамлан ороод байгаа сурагтай. Цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын үеэр хагас литр устай шил 2,5 ам.долларын үнэтэй байдаг гэдэг нэгэнт тодорхой болжээ.

7. Эцэст нь Лондон хотын захирагчийн хэлсэн үг тийм ч таатай сонсогдохгүй байна.

“1666 оны томоохон хэмжээний гал түймрээс хойш Зүүн Лондонд болж байгаа анхны сэтгэл хөдөлгөм үйл явдал” хэмээн Борис Жонсон дуу алдаж байлаа.

Д.ЦЭРЭНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих