Эмэгтэй сагсчид түүхэн ялалт байгуулав

Монголын сагсан бөм­бөгийн холбооны урилгаар Ан­гарскийн эмэгтэй шигшээ багийн тамирчид нөхөрсөг тоглолт хийхээр манай улсад ирээд байгаа билээ.

Нөхөрсөг тоглолтын нэгдүгээр үед манай шигшээ багийн тамирчид торгуулийн шидэлт маш олон гүйцэтгэсэн ч бөмбөг нэг л орж өгөхгүй байв. Харин хоёрдугаар үед шигшээ багийн тамирчид тог­лолтын санаачилгыг гартаа авч, ойрхон холбон дам­жуулалт хийж, 26 оноог өөрийн болгож чадсан юм. Харин зочин баг 12 оноо авсан. Нэгэнт оноогоор хол тасар­сан манай шигшээ багийн охид  сүүлийн хоёр үед уран тоглолтоор давам­гайлсаар эцсийн мөчид 60:45 харьцаагаар түүхэн ялалт байгуулж чадлаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих