Үүлэнд зориудаар нөлөөлснөөр 17мм хүртэл хур тунадас орлоо

2012.05.15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 75 сумын нутагт 121 удаагийн түймэр гарч бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Булган 3 аймгийн 9 суманд 10 түймэр асч, Сэлэнгэ, Булган 2 аймгийн нутагт 7 түймэр цурманд байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 271 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 1220 иргэн, 89 автомашин, техник хэрэгсэл ажиллаж байна.

ЦУОШГ-ын харьяа “Хурын шим” төвөөс тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түймрийн голомтуудыг унтраах зорилгоор Архангай  аймгийн Булган сумын нутагт 3ш, Хөвсгөл аймгийн Чандмана-Өндөр сумын нутагт 3ш, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумдын нутагт 15ш, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт 3ш, Өвөрхангайн Хархорин сумын нутагт 2ш, нийт 26ш пуужин харвав. Үүний үр дүнд дээрх аймгуудын нутгаар 17 мм хүртэл хур тунадас орлоо. Хамгийн их нь Дорноговийн Хатанбулагт 17мм, Хөвсгөлд 10мм, Замын-Үүдэд 16мм, Улаанбадрахад 8мм, Архангайн Булганд 7мм тунадас унасан байна.

Мөн түймрийн голомттой Хөвсгөлийн Хатгал сумын Сагсагийн даваа гэдэг газар 2 пуужин, Булган аймгийн Бугат сумын Хүрэн шандын булаг гэдэг газар 3 пуужин харвав.

Түүнчлэн, газар тариалангийн бүс нутагт хур тунадас оруулах зорилгоор Дорнод аймгийн Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлж, 4мм хүртэл бороо орууллаа.

dayarmongol


URL:

Сэтгэгдэл бичих