Монголын төр иргэдийнхээ тоог гаргаж чадахгүй будилж эхэллээ

Монголын төр хүнээ хайхарч үздэггүй учраас иргэдийн тоо байнга л зөрүүтэй гардаг. Өнөөдөр дахиад л хоёр сая гаруйхан иргэнийхээ тоог гаргаж чадахгүй будилцгааж эхэллээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 онд болсон Монгол Улсын хүн амын тооллогоор хоёр сая 647 мянга 685 хүн тоологдсоноос 16-гаас дээш насны нэг сая 964 мянга 427 иргэн тоологдсон байна. Үүнийг өнөөгийн сонгуулийн насны хүн гэж тооцож болно. Учир нь тухайн үед 16 настай байсан иргэдийн олонхи өнөөдөр 18-тай болж сонгуулийн насанд хүрсэн гэсэн үг. Энэ сарын 3-ны өдөр УБЕГ-аас нэг сая 839 мянга 984 хүн сонгуульд санал өгөх эрхтэй гэсэн жагсаалтыг хүргүүлсэн аж. Статистикийн дунджаас харвал Монгол Улсад жилд дунджаар 20 орчим мянган хүн нас бардаг гэсэн бүдүүн бараг мэдээлэл байна. Энэ тоо ёсоор бол хоёр жилийн хугацаанд 40 мянга гаруй хүн нас барсан гэж тооцвол 1,9 сая гаруй сонгогч байгаа гэж тооцож болох юм. Гэхдээ тухайн үед бичиг баримтгүй тоологод хамрагдаагүй 40 гаруй мянган иргэн байгааг албаныхан хэлж байсан. Эдгээр иргэдийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бичиг баримтжуулж байгаа гэдгийг УБЕГ-ынхан хэлж байгаа. Гэтэл бичиг баримтгүй хүний тоо нэмэгдэж байгаа нь хачирхалтай.

Тайчир


URL:

Сэтгэгдэл бичих