Bee Gees-ийн дуучин Робин Гибб нас барлаа

Британийн домогт Bee Gees хамтлагийн гоцлол дуучин Робин Гибб 62 насандаа таалал төгслөө.

Жил хагасын өмнө Робин Гибб хорт хавдраар өвчилсөн болох нь тогтоогдсон билээ. 2012 оны 2 сард дуучин хорт хавдраа тогтворжих шатандаа орсон гэж мэдэгдэж байсан ч 4 сараас эхлэн биеийн байдал нь эрс муудсан юм. Түүний уушиг нь өрөвсч долоо хоног гаруй комд байсан билээ.

Робин Гибб өөрийн ах дүү Морис, Барри нартай 1960-аад оны сүүлээр Bee Gees хамтлагаа байгуулжээ. 1970-1980-аад оны дунд үе хүртэл Bee Gees дэлхийн хамгийн алдартай хамтлагийн нэг байсан юм. Тэдний диско стилийн “How Deep Is Your Love”, “Stayin” Alive”, “Night Fever” хит дуунууд нь домог болон үлдсэн билээ.

2003 онд Робины ихрийн өрөөсөн Морис Гиббыг нас барсны дараа Bee Gees хамтлагийг тарсан тухай зарласан юм. Гэвч 2009 онд Робин, Барри Гибб нар хамтлаг сэргэснийг мэдэгдэж байсан билээ.

Bee Gees-ийн бичлэгүүд дэлхий даяар тарсан тоо аварга амжилт тогтоож байлаа. Хамтлаг үйл ажиллагаа явуулж байх үед тэдний цомгууд 200 сая хувь борлогдож байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих