Татвар төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Замын цагдаагийн газраас явуулж буй  автомашины тооллого, үзлэг оношлогоо  ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар нийт үзлэгт хамрагдах ёстой автомашины 80 гаруй хувь нь үзлэгт орсон байна.

Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байд­­­лыг шалгуулж, стан­дар­тын шаардлага хангасан бол хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ “2012″-ыг авах ёстой. Хэрвээ хан­гаагүй бол хөдөлгөөнд орол­цохыг хориглох юм байна.

Үзлэг оношлогооны  хураамжид том оврын автомашин 15000, суудлын автомашин 10000, мотоцикль 5000 төг­рөг төлнө.

Хэрэв жолооч нар тогтсон хугацаанд  ав­то онош­­логоо болон татвараа тө­лөхгүй бол Замын цагдаагийн газраас ирэх зургадугаар сарын нэгнээс  автомашиныг замын хөдөл­­гөөнд оруулахгүй  аж.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих