Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор нутгийнхныгаа завшиж, актласан пентум-1 шахжээ

Улс төр гэдэг зарим нэг хүнийг шуналтай, шударга бус болгодог бол зарим нэг хүнийг хүн чанараас нь гээгдүүлдэг бололтой. Ер нь хүн чанараа алдсан хүмүүс энэ улс төрд цөөн хэд байдаг эмэгтэйчүүдээс эхлээд л байдаг бололтой. ЗГХЭГазрын дарга, Монгол улсын сайдаар ажиллаж байсан Б.Долгорт унасан газар, угаасан ус гэх ойлголт ер байдаггүй гэнэ. Хэдий муу хүн байлаа ч төрсөн нутагтаа арай л элэгтэй, тэднийгээ гэсэн жаахан ч болтугай сэтгэл байдаг даа.

Гэвч энэ эмэгтэйд байдаггүй бололтой. Ямар сайндаа төрсөн нутагт нь хуваарилсан компьютерийг нь хувьдаа завшиж суухав дээ. Түүний энэ үйлдэл нэгэн сургалтаар илэрчээ. Үүнийг нь мэдсэн , ЗГХЭГ-ын мэргэжилтнүүд мэл гайхаж, цэл хөхөрч “Ямар сонин дарга вэ? Хүн чинь нутаг руугаа их бага ямарч хөрөнгө оруулалтыг хийх сонирхолтой байдаг шүү дээ.

Гэтэл манай дарга Өмнөговь гэхлээр нүүр нь үрчийж, үс нь босох юм. Энэ жаахан юмыг хүртэл өгчихгүйдээ, яасан ч шуналтай хүн бэ . Өмнөговьчууд яасан юм бол” гэж одоог хүртэл ярьдаг гэнэ. Уг нь Б.Долгор нь 2000-2004 онуудад Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан удаатай.

Харамсалтай нь 4 жилд юу ч хийсэнгүй, салхинд хийссэн хамхуул шиг явжээ. Гэнэт ухаарсан Б.Долгор дараачийн сонгууль болохын өмнө гадаад орны актлагдсан пентум-1 авчран тараасан гэнэ. Хөөрхий актлагдсан хэдэн комьютер Монгол оронд нутагшиж, хүүхдүүд ч тоож тоглохгүй, складны мухарт хог болон хэвтсээр дахин актлагдсан аж. Нутгийн олонч түүний занг андахаа больж дахин сонгохгүй хэмээн хорхойтой шүдэндээ хоржиноор зуугаад байгаа сурагтай.


URL:

Сэтгэгдэл бичих