Ерөнхий сайд асан С.Баярыг “Саусгоби сэндс” компанийн ТУЗ-ийн гишүүн Алекс зоджээ

Ерөнхий сайд асан С.Баяр АНУ руу эмчлүүлэхээр яваад удаагүй байгаа билээ.
Түүний чухам ямар  зовиураа эмчлүүлэхээр явсан тухай мэдээлэл удтал нууцлагдаж байсан ч өчигдрөөс дэлгэгдэж эхэлжээ.
С.Баярыг  Зайсан дахь хувийнхаа сууцанд орж явахад нь түүний хөрш “Саусгоби сэндс” компанийн ТУЗ-ийн гишүүн Алекс  нэртэй Канад  эр орцонд нь  отож байгаад зодсон хэрэг гарчээ.
Үүний дараа хуулийн байгууллагынхан мөнөөх Алекс гэгчийг саатуулсан ч С.Баяр өөрийн биеэр очиж, суллуулсан байна.
Тэгмэгцээ олны хэл амнаас зугтахын хажуугаар зодуулсан биэ тэнхрүүлэхээр АНУ-ыг зорьсон бололтой юм.

Өмнөговь аймгийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулж байсан  мөнөөх хүн зодсон Алекс гэгчийн ажилладаг  “Саусгоби сэндс” компани нь  хувьцааныхаа 60 хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид худалдах гэж байгаа тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдсаны дараа Монгол улсын  Засгийн газар тус компанид олгосон  тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлээд байгаа юм.

Уг үйл явдал одоогоос 14 хоног орчмын өмнө болжээ.

Э.Сугар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих