Н.Энхбаярын шүүх хурал завсарлалаа

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох авилгалын хэргийн шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. Түүний хэргийг түтгэлзүүлэх үү, шүүх хурлыг хойшлуулах уу гэдэг дээр өмгөөлөгчид болон шүүгчид хэлэлцэж байна. Хуралд Н.Энхбаяр ирээгүй харин 3-н шүүгдэгч нь ирсэн байна. Хуралд өмгөөлөгчөөр О.Баасанхүү, Г.Ганбаатар, Н.Шинэн, даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэр нар ороллоо. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар буруутган байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих