ҮНДЭСТНҮҮДИЙН ОНЦЛОГ

Англи Японы эрдэмтдийн хамтарсан баг дэлхийд оршин байгаа 132 үндэстний угсаатны гарвал хөгжил , түүх , генетик шинжүүдийг нарийвчлан судалсны үндсэн дээр  үнэхээр хэн хүний сонирхол татах дүгнэлтэнд хүрсэн байна . Тэдний олж тогтоосноор дэлхийн хүн амыг бүрдүүлж байгаа үндэстнүүд

1 . Сэргэн мандаж буй

2 . Мөхөж буй гэсэн хоёрхон ангилалд хамрагдаж байжээ . Эрдэмтэд энэ хоёр шинж чанар үндсэндээ есөн  нөхцөлөөр илэрч байгааг тогтоосон байна . Ингээд энэ нийтлэлийг толилуулая .

1 . СЭРГЭН МАНДАЖ БУЙ ҮНДЭСТНИЙ  ЕСӨН ШИНЖ .

1 . Насны хувьд залуу .

Үндэстэн бүрэлдэн тогтоод 1000 жил болоогүй байгаа .

2 . Назгай .

Энэ нь түүний залуу настай холбоотой бөгөөд аливааг хийх гэж адгаж яардаггүй . Тэгж байгаад болно биз дээ гэж ханддаг .

3 . Дэлхийн хэмжээний дор хаяж нэг сод хүнийг дотроосоо төрүүлсэн байдаг хийгээд суутнуудынхаа генийг маш сайтар хадгалсан байдаг .

4 . Удирдлагадаа хүлцэнгүй ханддаг .

Тэднийг хэзээч өөрчилж амжина гэж боддог .

5 . Хүн ам нь тооны хувьд цөөн . Цааш өсөж олшрох орон зай цаг хугацаа хангалттай байгаа .

6 . Хүчирхэг оюун ухаантай . Аливааг түргэн сэтгэж шийдвэр гаргаж чаддаг . Бие хүний үүрэг роль үндэстнийхээ хэмжээнд маш их . Бие хүн нь бие дааж орших , шийдвэр гаргах чадвар сайтай .

7 . Генийн чадвар ихтэй . Өөрөөр хэлбэл бусад үндэстний генийг өөрийн үндэстэнд тохируулан уусгах чадвар сайтай . Ингэж салаалж байгаа гений амьдрах чадвар гайхалтай сайн .

8 . Энэ үндэстэн ертөнцийг өөрчлөх , шинээр цогцлоон байгуулах чадвартай гэдэгтээ өчүүхэн ч эргэлздэггүй .

9 . Маш их үндсэрхэг . Өөрийн үндэстнийг ямагт бусдаас дээгүүр тавьдаг .

2 . МӨХӨЖ БУЙ ҮНДЭСТНИЙ ЕСӨН ШИНЖ .

1 . Насны хувьд хөгширсөн .

Үндэстэн бүрэлдэн бий болоод наад зах нь 1000 жил болсон .

2 . Нэгэнт нас өндөр тул маш их яарууa давчуу . Өнөөдөр энийг амжиж хийх ёстой гэсэн үхширсэн итгэл үнэмшилтэй болсон байдаг . Нэг үгээр маргааш байдаг гэдгийг мартсан байдаг .

4 . Удирдлагадаа огт итгэдэггүй тэднийг өнөөдөр л өөрчлөхгүй бол болохгүй гэж бодож итгэж явдгаас бослого тэмцэл , ордны хуйвалдаан тасардаггүй . Тиймээс ихэвчлэн хүчирхийлэгч төрийн дарангуйлал дор амьдарцгаадаг .

5 . Хүн ам хэт олширсон . Цааш өсөж үржих ямар ч боломжгүй .

6 . Сэтгэлгээ ядуу . Өөрөө хэзээ ч шийдвэр гаргадаггүй хэн нэгний тушаал шийдвэрийг хүлээдэг . Бие хүний амьдрах орчин бараг үгүйтэй адил . Олуул учир бөөнөөр амьдраад сурчихсан . Үүнээ дагаад бие хүн нь хэрэг дээрээ байхгүй болсон байдаг .

7 . Ген нь үхжиж эхэлсэн . Өөрөөр хэлбэл бусад гентэй харилцан идэвхитэй харьцаж чадахгүй болсон байна . Хөгжлийн мутаци шинж нь давамгайлсан . Бусад үндэстний гентэй хоршлоо ч хоёр юм уу гурван үеийн дараа үхэждэг .

8 . Үндэстэн өөртөө итгэх чадвараа алдсан байдаг . Энэ нь өнөөдрийг давбал боллоо гэсэн байдлаар асуудалд ханддагаар нь илэрдэг .

9 . Үндсэрхэх зангүй . Харин ч ийм зан гаргасан бусад үндэстнийг үзэн яддаг . Хэрвээ тэд үндсэрхэг үзэлтэй өөр ямар нэг үндэстнийг захирдаг бол тэдэнтэй хатуу ширүүн харьцаж үй олноор нь хөнөөж устгах замаар өөрт байхгүй шинжээ нөхөж байхыг хичээдэг .


URL:

Сэтгэгдэл бичих