БАЯН ЕВРОПЫН БУРУУ ЭРХЭЛСЭН ХVVХЭД

-Грекчvvд бvсээ чангалахыг хvсэхгvй байна-

Грекчvvд баян айлын эрх хvvхэд шиг л аашилж байна. Халамжлагч нь угийн хөрөнгө зоорь сайтай хөгшин тивийнхэн юм болохоор Грекийн буруугаар эрхэлсэн аашийг хэсэгтээ л тэсч, тэвчээд, хэрэгтэй мөнгө санхvvг нь гаргаад өгч байж чадна. Гэвч энэ бvхэн хэр удаан vргэлжлэх бол… Магадгvй Европын мөнгөний их авдар дундрахаас өмнө европчуудын тэвчээр алдарч гvйцэх биз ээ.

Ийм явдал болохын цондон саяхан Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагард болон грекчvvдийн хооронд өрнөсөн маргаанаас тодорхой харагдав. Сvvлийн хэдэн жил Европын холбооны өгсөн зээлээр л амь зогоож буй грекчvvдийг татвараа vнэнчээр төлж, улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулах хэрэгтэй хэмээн К.Лагард саяхан өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Тэрээр эдийн засгийн хямралын улмаас сvvлийн хэдэн жил бvсээ чангалж буй грекчvvдээс илvv Африкийн өлмөн зэлмvvн ядуус санаа зовоосон нөхцөлд амьдарч байгаа гэдгийг ч сануулсан.
Гэтэл тvvний vгийг грекчvvд хvлээн аваагvйгээр барахгvй, харин ч уурлаж бухимдан ОУВС-гийн тэргvvний эсрэг Facebook кампани хvртэл зохион байгуулав. К.Лагардын vгийг сөрөгчдийн хэлж буйгаар грекчvvд эдийн засгийн хямралын улмаас ядарч туйлдталаа ажиллаж, татвараа хангалттай төлдөг бөгөөд энэ хvнд хэцvv цагт нь хэн ч тэднийг гоочилж, доромжлох ёсгvй гэсэн хатуу vгс чулууджээ.

Олон нийтийн энэ бухимдлыг Грекийн улс төрийн намууд улам бvр дэвэргэж, удахгvй болох сонгуульд ялалт байгуулах төлөвтэй байгаа “Syrizia” намын дарга хvртэл ОУВС-гийн тэргvvнийг vгээ буцаахыг шаардсан юм. Грекчvvдийн энэ их уур бухимдлаас эмээсэн хатагтай Кристин Лагард ч тэр даруйд мэдэгдэл хийж “Грекийн ард тvмний өмнө тулгарсан бэрхшээл зовлонг сайтар ойлгож мэдэрч байгаа. Тийм ч учраас ОУВС танай улс орныг хямралаас гаргахын тулд төдийгөөс өдий хvртэл ажиллаж байгаа шvv” гэдгийг учирлажээ.
Энэ удаа ОУВС грекчvvдийн омог ихтэй зангийн өмнө буулт хийлээ. Гэвч дараагийн удаа тэвчиж тэсвэрлээд суухгvй л болов уу. Vнэн хэрэгтээ грекчvvдийн энэ занд Герман, Франц зэрэг Европын баян орны татвар төлөгчид аль хэдийнэ тэвчээр алдсан. Тэд грекчvvдийн менежмент муутай, vрэлгэн байдлын уршгаар vvссэн өрийн хямрал гээч бохир заваан асуудалтай тэмцэхээс залхаж гvйцээд байна. Грекчvvдийн өөрсдийнх нь буруугаас болсон хямралын төлөө Европын хөрөнгөтнvvд халаас руугаа гар дvрэн байж тэднийг аврах шаардлага байхгvй хэмээн ундууцаж, тус улсыг евро бvсээс хөөж гаргахыг эрх баригчдаасаа шаардаж буй билээ. Гэвч Грекийг евро бvсээс гаргавал Европын холбоо, евро бvс, евро хэмээх буурал тивийнхний нэгдэл нягтралын дээд бэлгэ тэмдэг болсон өнгөрсөн зууны хамгийн том амжилтад нь ан цав гарна.

Хэрэв өнөөдөр Грек Европын холбоог орхивол, маргааш Испани, Португали, Итали гээд хямарсан орнууд энэ холбооноос чөлөөтэй гараад явах vvд нээгдэх учраас евро бvсийн хагарлын эхлэл тавьсан ийм явдал гаргахгvйн тулд хvчээр ч болов барих хэрэгтэй байгаа юм. Тийм ч учраас өнөөдрийг хvртэл асар өндөр vнээр Грекийг евро бvсэд байлгаж, хоол нэхсэн ангаахай шиг ам руу нь хэдэн зуун тэрбумаар нь евро цутгах шийдвэрт Европын лидерvvд тууштай зогсч буй билээ. Европын холбоо харилцан хамаарлын гинжин хэлхээгээ таслахыг хvсэхгvй байгаа учраас тэднийг тийм ч амар тавиад явуулахгvй гэдгийг грекчvvд сайн мэддэг. Тийм ч учраас баян айлын буруу эрхэлсэн хvvхэд шиг авирлаж, Европын удирдагчдын vйлийг vзэж байна.
Нэг бол төрийн байгууллагынхаа ажилчдын цалинг тавьж чадахгvй данс нь улайчихаад зээл гуйна, тэгснээ удалгvй энэ зээлийг чинь авахгvй, дампуураад өгнө гэж зөрvvдлэнэ.
Хамгийн сvvлд ОУВС тус улсад 130 тэрбум еврогийн зээл өгөхөөр шийдэж, өнгөрсөн гуравдугаар сард 30 гаруй тэрбумыг нь шилжvvлсэн билээ. Одоо тэд энэ мөнгөөр амьдарч байгаа.

Гэтэл удахгvй бо­лох парламентын сонгуулийн дуу­лиа­наар улс төрийн хийрхэл дээд цэг­тээ хvрч, бvсээ чангалахаас залх­сан сонгогчдодоо таалагдахын тулд намууд нь Европын холбооны зээл тус­ламжаас татгалзана, цаашид сан­хvv мөнгөний хатуу бодлого барих­гvй гэж ухуулж байна. Гэтэл одоо­гийн Засгийн газар нь болохоор ОУВС-гаас ирэх сарын эцэс гэхэд мөнгө орж ирэхгvй бол сангийн ав­дар нь хоосорч, төрийн ажлаа санхvv­жvvлж чадахаа болино гэж мэдэг­дэж байгаа. Ийнхvv эрх баригчид нь шуудайд хийсэн vхрийн эвэр шиг хэдэн тийш харчихсан өөр өөр бодлого ярьж, сонгогчид нь боло­хоор цалин, хангамж сайтай сайхан амьдрал нэхсэн ийм нэг эрх улс Европын холбоог туйлдуулах шахаж байна. Грекчууд нийгмийн халамж хавтгайрсан урьдын сайхан цагаа vгvйлэн санагалзаж, тэр vеийг эргvvлэн авчрахыг эрх баригчдаасаа эцэс төгсгөлгvй шаардаж, одоо бараг жагсаал цуглаанаар мэргэшихдээ тулжээ.
Уг нь, цагийн сайханд Грек одоо­гийнх шиг ядарсан орон биш байв. Улсын болон хувийн нийт өмч хөрөнгө нь хоёр их наяд ам.доллараар хэмжигддэг энэ улс 11 сая хvн амтай. Нэг хvнд ногдох ДНБ нь 27 мянган ам.доллар. Vvгээрээ бол дэл­хийд 29-д бичигддэг. Харин нийт эдийн засгийнхаа цар хэмжээгээр 37-д ордог байлаа.

Гэтэл олон арван жил vргэлжилсэн төрийн буруу бодлого менежмент, хавтгайрсан халамж, өр зээл нь яван явсаар нэг л өдөр тэднийг хамраар нь газар хатгуулж, өдгөө таван жил хямралын ёроолоос гарч чадахгvй тарчилж байна. Грекийн төрийн буруу бодлогын vндэс суурь бvр дэлхийн II дайны дараа vеэс эхтэй гэдэг.

Тэр vеэс Грекийн Засгийн газрыг барууны орнууд ерөнхийдөө удирдан хянаж эхэлсэн гэж ажиглагчид тэмдэглэдэг. Ялангуяа, 1981-1993 оны хооронд барууны гар хөл болсон Засгийн газар маш муу бодлого явуулсны дvнд улсын өр нь ДНБ-ий 25 хувьтай тэнцэх хэмжээнд байснаа 115 хувь хvртэл өссөн байдаг. Тус улсын аж vйлдвэрийн салбар зогсох шахаж, төрийн албаны бvтэц бvрэлдэхvvн данхайж эхэлсэн бөгөөд авлига гаарчээ. Хамгийн гол нь, улсын өр жилээс жилд нэмэгдэж байв. Грекийн Засгийн газар ямар ч бvтээгдэхvvн, vйлчилгээ vйлдвэрлэхгvй төрийн албан хаагч нэртэй хэдэн сая цагаан захтнуудынхаа цалинг хvчрэхээ больж ирсэн тул ирээдvйгээсээ мөнгө хулгайлах буюу тэтгэврийн сангаасаа мөн­гө зээлж өнөө маргаашаа арга­цааж эхэлжээ.

Тэгсэн атлаа нийгмийн халамжид төсвийнхөө дийлэнх хэсгийг тавиад өгчихдөг байсан учир грекчvvд ч энэ муу занд нь автаж, угаасаа тийм байх ёстой мэтээр ойлгоод сурчихжээ. Энэ бvхэн өнөөгийн ужиг хямралын vндсийг тавьсан бөгөөд энэ хямрал хэтэрхий олон жилийн бугшиж бугларсан ялзрал дээр vндэслэсэн учраас Грекийн эдийн засаг амархан сэхэл авч чадахгvй, сvvлийн таван жилийн турш Европын холбоо, ОУВС-гийн зээл тусламжаар амь тариа залгуулж байна.
Гэтэл энэ бодит vнэнийг грекчvvд хvлээн зөвшөөрөхийг хvсэхгvй байна. Хvлээн зөвшөөрсөн нэг хэсэг нь ч хямралыг өөрсдийнх нь буруу биш, улстөрчид, эрх баригчдынх нь алдаа гэж vзэж байгаа учраас эдийн засгаа сайжруулахын тулд хэрэгжvvлэх шаардлагатай бvсээ чангалах бодлого мэтийн тухай сонсохыг ч хvсэхгvй байгаа юм. Тиймдээ ч саяхан болоод өнгөрсөн ч vр дvн нь хvчингvй болж, дахин явуулахаар зарлаад байгаа парламентын сонгуульд бvс чангалах бодлогын эсрэг байр суурьтай улс төрийн намууд илvv рейтингтэй явж байна. Vvгээр грекчvvд Европын эрх баригчдад бас тэдний зээл тусламжид “no” гэсэн хариу өгч байна гэж ойлгож болно. Гэвч тэднийг ингэж зөрvvдэллээ гээд Европын холбоо зөнд нь хаячихаж чадахгvй байгаад л асуудлын гол нь байгаа билээ.

ardchlal


URL:

Сэтгэгдэл бичих