Бие даан нэр дэвшигч С.Ганбаатар бусад нэр дэвшигчдээ хүлээж байна гэнэ үү?

2012 оны УИХ-ын сонгуульд Монгол орны шатрын хөлөг дээр Дархан – Уул аймагт нүүдэл хийгээд байгаа ҮЭ-ийн

ерөнхийлөгч Сайнхүүгийн Ганбаатар өнөөдөр морин цагт тус аймгийн сонгуулийн хорооноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг албан ёсоор гардаж авсан байна. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор батлагаажуулан, дөрвөн жил ҮЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг гудамж талбайд хийж, эрх баригчдын засгийн газрыг амар тайван байлгаагүй тэрбээр одоо л улс төрд хүчтэй орж ирж, эр бяр нь ханасан гэж өөрийгөө дүгнэж байгаа ажээ. Тэрбээр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авмагцаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусад нэр дэвшигчдээ хүндлэсэн мэдэгдэл хийлээ. “Бие даан нэр дэвшиж байгаагийн хувьд сонгуулийн сурталчилгаагаа намуудаас өмнө цацах эрхтэй хэдий ч, би 6-р сарын 6-аас буюу бусад нэр дэвшигчидтэйгээ нэг өдөр сонгуулийн сурталчилгаагаа нэгэн барианаас эхлэхээр төлөвлөж байна. Ардчилал шудрага ёс, тэгш эрхийг хүндлэсэн миний бие бусад нэр дэвшигчдээ хүндлэж ийм алхам хийгээд байна”. Энэхүү мэдэгдэл нь олон түмэнд маш их таалагдаж С.Ганбаатарын нэр хүндийг олон түмнээс гадна өрсөлдөгч нэр дэвшигчидэд нь ихээхэн таалагдаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих