Америк дахь ”МОНГОЛ” мафи

Хилийн чанад дахь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох Америкт Чингис хааны байлдан дагуулал, монголчуудын баатарлаг түүхээр бахархдаг хэсэг залуус “Mongols” буюу “Монголчууд” гэсэн нэрийн дор нэгджээ. Гэвч тэд бол хууль бус үйлдэл хийдэг бидний мэдэхээр мафынхан /Америкт гангстер бүлгийнхэн гэдэг/. 40 жил АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд амь бөхтэй оршсоор байгаа “Mongols” анх Калифорни мужийн Монтбелло хотод мотоцикль сонирхогчдын клуб маягаар байгуулагдаж байжээ.

Монголчууд ийм биш!

Тэдний явуулдаг үйл ажиллагааны талаар мэдмэгцээ “Монголчууд ийм биш!” гэж өөрийн эрхгүй хэлмээр санагдана. Учир нь монголчуудын нэрийг зээлдсэн тэд захиалгат аллага хийхээс гадна хар тамхи, зэвсэг худалдаалдаг, авилга, рекит, мөнгө угаах, мотоцикль хулгайлах гээд хамаг л бүтэхгүй, хууль бус зүйлүүдийг хийдэг байх юм. Эдгээр залуус ар нуруундаа “MONGOLS” хэмээн цагаан дээр хараар бичсэн савхин хүрэм өмсдөг. Харин бүлгийн албан ёсны энэ хүрмээ өмсөөгүй үедээ “МРРМ” гэсэн бичиг бүхий хувцас өмсдөг аж. Энэ нь “Мongols Forever Forever Mongols” буюу “Монголчууд үүрд мөнх” гэсэн утгатай. Тэд бас “Ойрхон байгаа монголдоо тусла” гэсэн уриатай ч Америкт амьдарч буй жинхэнэ монголчуудад огтхон ч хамааралгүй гэдэг нь тодорхой. Энэ гангстеруудын олон жил оршин тогтнож байгаа нь тэдний ийм уриандаа үнэнч “амь нэгтэй” байдагтай холбоотой нь гарцаагүй. Тус бүлгийн лого нь мотоцикль унасан, нүдний шил зүүсэн монгол маягийн үстэй баатрын зураг байдаг.

1mongols
1mongols
1mongols
1mongols
Чингисийн “сахилагагүй” фенүүд

Америкийн цагдаа болон тагнуулынхан “иMongols”” нийт 500-750 гишүүнтэй гэж үздэг ч тэд өөрсдөө 1000-1500 гишүүнтэй хэмээн мэдэгдэж байжээ. Харин тэдний дунд жинхэнэ монгол цустай хүн байдаг гэсэн мэдээлэл байхгүй. Эдгээр залуус Чингис хааныг энэ дэлхийн хамгийн агуу дайчин байсан хэмээн шүтдэг үнэнч фенүүд нь гэнэ. Тийм ч учраас монголчууд шиг дэлхийг эзлэнэ хэмээн гэнэхэнээр ярьдаг байна. Мэдээж тэд дэлхийг байлдан дагуулж эзлэхийн тулд эхлээд Америкийн бусад мафынхантай тулгарах нь гарцаагүй. Бүр байгуулагдсан цагаасаа хойш /1969 оноос хойш/ “Mongols” дэлхийн хамгийн томд тооцогддог мөн л хууль бус үйл ажиллагаа явуулдаг “Неlls Angels” буюу “Тамын элч” гэдэг мотоцикльчдын бүлэгтэй дайсагналцсаар иржээ. Тэдний энэ олон жилийн тэмцэлд хоёр бүлгийнхэн цөөнгүй хүнээ алдсан байна.
Америкийн цагдаа тагуулынхан ч яаж зүгээр суухав, 1998 онд тусгай ажилтан Билл Кюүнийг Чингисийн “сахилагагүй” фенүүд дунд нууцаар оруулж бүлгийн 54 гишүүнийг хар тамхи зарсан, мотоцикль хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан баривчилж байжээ. Харин хамгийн сүүлд 2008 онд тагнуулынхан дахин нууц ажиллагаа явуулж 38 “монгол”-ыг баривчилжээ.
1mongols
1mongols
1mongols
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.