О. Бум-Ялагч: Тамгаa сайн дураараа өгөхгүй бол албадан гаргуулна

Өнгөрсөн баасан гаригт онц их хурлаа хийн, удирдлагаа намаасаа хөөх шийдвэр гаргасан Монголын ногоон намын хэсэг хүмүүс өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хурлаа “Монголын Ногоон намд үүссэн хямралыг шийдэх үүднээс МНН-ын Дүрэм ёс зүйн хорооноос МНН-д үүсээд буй онц байдлыг харгалзан ээлжит бус их хурлыг хийсэн” хэмээн тайлбарлаж байв. Хурлаар шийдвэрлэсэн гол ажил нь МНН-ын дотоод асуудал хариуцсан дарга Д.Энхбат, гадаад Тэд онц их хурлын тогтоол болон бусад бичиг баримтыг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлэхээ ч мэдэгдэв.
Мөн удирдах зөвлөлдөө ямар нэгэн асуудал хариуцаагүй сул гишүүнийг сонгох юм байна. Монголын ногоон намын өдөр тутмын удирдах зөвлөлд хийж байгаа ажилд гарч буй ямар нэгэн үнэлэлт дүгнэлтийг гишүүд дотроо өгөх үүрэгтэй гэв. Энэ нь 2001 онд дэлхийн 70 ногоон нам баримтлах зарчим аж. Түүнээс гадна Австрали.Швед, Герман, Филиппиний ногоон нам, Японы ногоон хөдөлгөөнүүдэд Монголын ногоон намд өрнөж буй асуудлыг тайлбарласан гэв.
Энэ үеэр ээлжит бус онц их хурлаас намын гадаад асуудал хариуцсан даргаар сонгогдсон О.Бум-Ялагчаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын ногоон намын тамга хаана байгаа вэ. Хэрэв Д.Энхбат даргад байгаа бол та бүхэн яаж авах юм бэ, эсвэл өөр тамга хийлгүүлэх юмуу?
-Тамга хуучин дарга Д.Энхбатад байгаа. Тэр хүн тамгыг сайн дураараа өгөх байх гэж бодож байна. Сайн дураараа өгөөгүй тохиолдолд дээд шүүхэд бүртгүүлснийхээ дараа албадан гаргуулах боломжтой.
-Монголын ногоон нам яг хэдэн гишүүнтэй вэ. Ээлжит бус онц их хуралд оролцсон 239 гишүүнээрээ явах уу, эсвэл МНН-ын 3000 гишүүнийг хамааруулах уу?
-Онц их хурлын төлөөлөгчдийг янз бүрээр сонгодог. Д.Энхбатыг намын дарга болсны дараах онц их хурал 180 гишүүнтэй байсан. Харин энэ удаа 239 хүн ирсэн учраас ирцийн хувьд асуудал байхгүй гэж үзэж байна. МНН-д гишүүнчлэл элсүүлэх явдал нь Д.Энхбат дарга болсноос хойш хаягдсан асуудал. Гэтэл өнөөдөр Иргэний зориг намд нэгдэх тухай ярьж эхлэнгүүтээ гишүүн элсүүлэх тухай ярьж байгаа нь алдаа юм.
-Та нарын хийсэн ээлжит бус онц их хурлыг хууль бус гэж Д.Энхбат дарга мэдэгдсэн. Мөн хурал болж буй газрыг цагдаа нараар хамгаалуулсан байсан нь дээрээсээ улс төрийн зорилготой үйл явдал гэж хардах хүмүүс байна. Энэ тухай юу хэлэх вэ?
-Бид “Онц их хурлыг үймүүлэхээр хүмүүс ирнэ. Энэ зүйлээс хамгаалж өгөөч ээ” гэж нийслэлийн хэв журмыг сахиулах газар албан ёсоор хүсэлтээ гаргасан. Тиймээс цагдаагийн зарим алба хаагч ирж эргэж тойрч байсан. Бидний хурлыг үймүүлэхээр хүмүүс ирсэн. УИХ-ын гишүүн Д.Энхбат 230 гаруй хүн цугласан онц их хурал руу дайрч орж ирсэнд харамсаж байгаа. Тиймээс захиргааны хариуцлага тооцуулах талаар хүсэлт гаргах гэж байхад ашгүй өөрөө гараад явсан.
-Намын бага хурал яг хэзээ хуралдах вэ?
-Өнөө орой /өчигдөр орой/ хуралдана. Эндээс удирдах зөвлөлийн зургаан гишүүнийг сонгох юм.
-Монголын ногоон намаас Д.Энхбат, Э.Зоригт нарыг хассанаар танай нам УИХ-д суудалгүй боллоо гэж үзэж болох уу?
-Болно. Эвсэл ч тэр төлөөлөлгүй болж байгаа. Бодвол эвсэл Д.Энхбаттай тооцоо бодох биз.
-Д.Энхбат гишүүн ярихдаа Иргэний зориг намтай нэгдсэн ч лого, эмблем, бэлэг тэмдэг ногоон намынх байх болно гэж ярьж байсан. Мөн нэгдсэн намын дарга нь Ногоон намын дарга байна гэдгийг ч хэлдэг. Тэгэхээр нэр, лого, бэлэг тэмдгээ бас булаацалдах уу?
-Д.Энхбат энэ асуудлыг бидэнд ярьсан. Манай хүн өөрөө ярих урлаг их сайтай. Бараг урдаас ховсдоод байгаа юм шиг л ярьдаг. Д.Энхбат нэг ярилцлагадаа хоёр нам нэгдлээ гэхэд жилийн дараа урт нэрийг товчлох асуудлыг ярьж болно шүү дээ гэж. Энэ бол сонгуулийн дараа их хурлаа хийгээд “Иргэний нам” болно гэсэн үг. Бид эндээс нь “аан за” энэ нөхөр биднийг хуурч байгаа юм байна гэдгийг ойлгосон. Д.Энхбат өөрөө их худалч хүн. Лого, нэр, тамга тэмдгээ бид авна гэж бодож байгаа.
-Ногоон нам УИХ-д суудалгүй болчихлоо. Бид УИХ-дтөлөөлөлтэй болох нь гол асуудал гэж мэдэгдэж байгаа нөхцөлд хамгийн түрүүнд байгаль, экологид чиглэсэн ямар ажил байна вэ?
-Бид экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих