Энхтайваны гүүрийг гурван эгнээ болгоно

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Энхтайваны гүүрийг гурван эгнээтэй болгож өргөтгөхөөр болжээ. Гүүрийг өргөтгөх барилгын ажлын зураг төслийг ирэх наймдугаар сараас хийх бөгөөд техник эдийн засгийн үзүүлэлтийг хийж дууссаны дараа ирэх хавраас барилгын ажлыг эхлэх аж.

“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Энхтайваны гүүрний өргөтгөлийн ажлыг хийж, тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэн нийт 42.5 км замыг суурилуулахаар төлөвлөсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.