Хүнд өвчтэй үрээ орхиод одсон “хөхөө”

“Хас”-ын гэх тодотголтой Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн анхны эхнэрийг  О.Одгэрэл гэдэг. Ч.Ганхуягийг хэн ч биш байхад  УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн охин Одгэрэл тоосон гэж ярих нэгэн ч бий. Одгэрэлийг боловсролтой, илүү дутуу зангүй, өөрийн гэсэн үзэл бодолтой “сайн” бүсгүй гэж ойр дотныхон нь магтдаг юм билээ. Тэрээр эдүгээ урлагийн зөвлөлд томоохон алба хашдаг гэсэн.

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар О.Одгэрэл өдгөө хоёр дахь амьдралаа зохиож, сэтгэл хангалуун амьдарч байгаа ч, өвчтэй хүүгийнхээ төлөө өдөр бүр шаналж явдаг гэсэн.

Талхны үнээ ч мэддэггүй Сангийн дэд сайд маань олонд танигдаад эхэлснийхээ дараа “эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэх  үгийг амьдрал дээр биелүүлжээ. Тэрээр хүнд өвчтэй хүү, анхны эхнэрээ орхин Уянга хэмээх “Хас банканд” теллер хийдэг байсан бүсгүйтэй “дэр нэгтгэн” Их тэнгэрийн задгай аманд нүсэр хурим хийж байсан.

Ч.Ганхуягийн хоёр дахь эхнэр Уянга нэгэн сэтгүүлд “Би нөхөртэйгөө суухаас өмнө найзууд байсан. Эхнэрээсээ салсны дараа суусан” хэмээн ярьж байсан. Гэвч түүний энэ ярилцлагыг уншсан олон хүн тэднийг “Нууц амрагууд байсан юм байна. Уянга гэгч энэ хүүхэн айлын гэр бүл үймүүлжээ” хэмээн ойлгогдсон.

Үнэндээ О.Одгэрэл банкны захирал нөхрөө теллер хүүхэнтэйгээ орооцолдож, эхэлснийг мэдэнгүүтээ тэдний харьцааг хүлээн зөвшөөрөлгүй салах шийдвэр гаргасан гэж ойр дотных нь хүмүүс ярьцгаадаг.

Сангийн сайдын хувьд хоёр дахь эхнэрээ “ууган” хүүгээсээ илүү эрхлүүлдэг төдийгүй олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтад хүртэл дагуулж явдаг гэсэн. Энэ бүх үйлдэлд олон хүн төдийлөн дуртай байдаггүй.

Б.Дэжид

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих