“Алтантариа” гурилын нөөц дуусчээ

“Алтантариа” гурилын үйлдвэрийн буудайны нөөц дууссаны улмаас үйлдвэрлэлтээ зогсоожээ. Өчигдрийн байдлаар нийслэлийн томоохон худалдааны төвүүд болон хүнсний захуудад “Алтантариа”, “Улаанбаатар гурил”-ын 10 килограммын савлагаатай гурил олдоц муутай байна. Зарим газарт ийм савлагаатай нэг болон дээд сортын гурил тасарчээ.

“Алтантариа” гурилын үйлдвэр нэг болон 20, 30, 50 килограммын савлагаатай гурил харьцангуй олдоцтой байгаа аж.  Харин 10 килограммын савлагаатай нь хүнсний хэрэглээнд өргөнөөр ашиглагддаг тул ийнхүү тасарчээ.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих