Элсэлтийн Ерөнхий шалгалтанд алдаа гарчээ

Элсэлтийн Ерөнхий шалгалт өчигдөр эхэлсэн. Шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил гарснаас шалгуулагдчид хохироход хүрээд байна.  Тодруулбал өчигдөр гэхэд Боловсролын үнэлгээний төвийнхний хариуцлагагүй үлдлээс болж Завхан аймгийн Математикийн шалгалт дээр зөрчил гарч, 50 гаруй баганан код дутлаа.

Хос баганана код нь шалгуулагчийн гэрээний хуудас болон хариултын хуудас дээр наах ёстой бөгөөд засалтын явцад хэн гэдэг шалгуулагчийнх болохыг нотолдог юм байна. Гэтэл уг наалт дутсанаас болж өнөөдөр мэйл ашиглан файлаар авч байгаа гэнэ. Тэгэхлээр уг наалтыг хэвлэн гаргаж скоч ашиглан наахаар болсон талаар эх сурвалж өгүүллээ. Ингэснээрээ шалгалтын материал засах үед алдаа гарах магадлал өндөр болж байна хэмээн эцэг эхчүүд болон сурагчдын зүгээс гомдол гарсан байна. Мөн математикийн хичээл дээр гарсан бас нэгэн зөрчил бол Батлан хамгаалахын их сургууль дээр болсон шалгалт.

Уг шалгалтын 100 минут авах ёстой хэмээн заасан байхад  БҮТ-ийн хянагч багш нар 80 минут аваад хүүхдүүдийн материалыг хураасан, мөн химийн шалгалтын D вариант алдаатай байсан гээд Элсэлтийн шалгалтыг тойрсон зөрчил доголдлууд гарсаар байна.

Мөн шалгуулагчийн хувиарлалтанд дээр алдаа гаргаснаас болж Налайхаас ирсэн нэг сурагч шалгалтаасаа хоцорч шалгалтаа өгч чадсангүй. Жил жилийн шалгалтын материал дээр энэ мэт алдаа гарсаар байна. Хамгийн чухал нь шалгуулагч хүүхэд бусдын хариуцлагагүйгээс болж  дахин нэг жил алдах болоод байгаа юм.

Г.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих