Монголын хар тамхичид Каннабисийг хүртэл тоож сорохоо больсон аж

Тавхан жилийн өмнө Улаанбаатар хотод хар тамхи мансууруулах бодис хэрэглэх нь бүү хэл тэр тухай мэддэг хүмүүс ч бараг байдаггүй байсан юм даг.Гэтэл өнөөдөр хотын бараг дүүрэг болгоноос л согтуу хүн шиг мансуурсан атлаа огт архи үнэртүүлэхгүй залуусыг цагдаа нар илрүүлдэг болчихоод байгаа билээ. Хар тамхины хэрэглээ улам бүр түгээмэл болж манай залуус бөөн бөөнөөрөө мансуурахын хирээр заавал хөдөө явж ууланд гараад өвс түүж авчран хатааж шүдэнзний хайрцаганд хийж хэрэглэхээ больсон гэдэг яриа ч дуулдах болов.

Тэд яг л Мексик, Колумбын мэргэжсэн хар тамхичид шиг геройн, кокайн зэрэг нунтаг цагаан мансуурах бодисыг хэрэглэж гашиш болон каннабис гэх мэт өвс татаж байгаа хүмүүсийг шоолж тохуурхдаг болсон юм байх. Манай улс нь хар тамхи дамжуулдаг гүүр болдог гэсэн яриа эдүгээ утгаа алдсан болох нь дээрхи ярианаас харагдаж байна. Нэгүгээр хэлбэл хар тамхи хэмээх үндэстэнийг мөхөөх тахал манай улсын нутгаар зүгээр л дамжин өнгөрөхөө болиод
харин ч бүр нутагшиж эхэлсэн бололтой.

Аягүй бол манайхан Авилгатай тэмцэх газар гэдэг шиг Хар тамхитай тэмцэх тусгай хэлтэсийг байгуулж, улс гүрэн болгоны шүдний өвчин болоод буй ужиг хорт зуршлын эсрэг гадаадын томоохон байгууллагатай хамтарч тэмцэх хэрэг гарах вий. Хар тамхийг шүдэнзний хайрцаганд хийсэн марихунаар төсөөлж гудамжны шоучин залуустай хөөцөлдсөөр байх хооронд араар нь “Алтан гурвалжин” гэх мэт гүрэн дамнасан хар тамхины томоохон бүлэглэлүүд аль хэдийнээ манайд сүлжээгээ үүсгэн өөрийн мэдлийн цагдаагийн газар, тагнуулын албыг хүртэл байгуулаад нэг л мэдэхэд дийлдэхээ больчихсон байх вий.

Эх сурвалж: “Ноцтой мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.