Булган аймгийн “Их Булаг Резорт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор 2012 оны зуны үйл ажиллагаагаа эхэллээ.

Булган аймгийн нутагт орших орших “Их Булаг резорт” амралт, сувилал, аялал жуулчлалын цогцолбор 6 сарын 8-аас үйл ажиллагаагаа нээгээд байна. Булган аймгийн үзэсгэлэнт байгаль, өндөр сүрлэг уулсын дунд байршилтай Нойр булчирхай, Сахар Ходоодны өвчнийг анагаах чадвартай энэхүү рашааныг  эрт үеэс Цангааны рашаан хэмээн нэрлэж ирсэн байна. Энэ жил үйлчлүүлэгчиддээ зориулан тодорхой хөтөлбөр хувиарын дагуу ажиллаж саун дүш, элсний волейбол, теннис явган аялал, морин аялал, гэх мэт шинэ шинэ үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Мөн сахарын өвчнөөр шаналж яваа хүмүүст зориулан Клиникийн нэгдсэн 1-р эмнэлэгийн Диабетын төвийн эмч сувилагч нар зөвлөгөө өгөн, дасгал сургуулилт болон бариа засал зэргээр үйлчилгээ үзүүлэн тухтай амрахын зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарах боломжийг бүрдүүлэн өгч байна.

Рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор үйлчлүүлэгчидээ хүлээн авахаар тохижилт үйлчилгээний ажлууд дуусч, амрагч таныг шинэ тохилог, тухтай орчин хүлээж байна.

Утас: 88112351: 88100012; 98780898


URL:

Нэр: bataa Огноо: 28 June 2016

tanai ene amraltand amarahad xonogiin xed baidag ve 0-6 nasnii xvvxed xonogin xed ve

Сэтгэгдэл бичих