«Кока-кола»-гийн жорын нууц илэрсэн үү

Америкийн “This American Life” радиошоу дэлхийн хамгийн алдартай хийжүүлсэн ундаа болох «Кока-Кола»-ын жорыг олж авсан гэдгээ баталж байна.

Шоуны хөтлөгчид 1970 оны 2 дугаар сарын 8-нд Atlanta Journal-Constitution хэвлэлд гарч байсан жорын гар бичмэлийн зургийг  олжээ. «Кока-Кола»-гийн жорын үндэс нь Merchandise X7 гэж нэрлэгддэг нууц ингредиент гэж үздэг байна. Түүний бүтэц худалдааны нууц бөгөөд үйлдвэрлэгч компанийн ажилтнууд нууцыг задлах ёсгүй ажээ (зарим нэг мэдээгээр эх жорыг корпорацийн тоотой хэдхэн хүн мэддэг гэнэ). Гэхдээ зурган дээрх гар бичмэлийг задлан уншиж чадсан гэж This American Life-ын төлөөлөгчид мэдэгдсэн бичжээ.

Радиошоугийнхны  хувилбараар хийжүүлсэн ундааны үндсэн бүтцэд  кока-гийн навчны шингэн экстрат (3 драхм-эмийн санд хэрэглэж байсан жингийн нэгж), нимбэгний хүчил (3 унц), кофейн (1 унц), чихэр (30 нэгж- жингийн хэмжээг тодорхой заагаагүй), ус (2,5 галлон), лаймын шүүс (2 пинт), ванил (1 унц), карамель (1.5 ба дээш унц), түүнээс гадна нууц ингредент Merchandise X7 (5галлон сиропд 2 унц) ордог юм байна.

Merchandise X7-ийн найрлагад спирт (8 унц), апельсины тос (30 дусал), нимбэгийн тос (30 дусал), мускатын самрын тос (10 дусал), кориандра (тос бололтой-5 дусал), апельсины модны өнгөтэй эфирийн тос (10 дусал), корицын тос (10 дусал) зэрэг орно.

Жорын тухай Кока-Кола компани ямар нэг тайлбар хийгээгүй байна. Иймд жинхэнэ жор мөн эсэх нь батлагдаагүй бас үгүйсгэгдээгүй байна.
«Кока-Кола» ундаа 1886 оны 5 дугаар сарын 8-нд анх Атлант хотод бий болжээ. Жорыг зохиогч нь эм зүйч Джон Стит Пембертон гэдэг хүн байсан бөгөөд анх эмчилгээний бодис нэрээр патент авч, эмийн сангуудад зарж байжээ. 1888 онд эм зүйч үйлдвэрлэх эрхээ зарсан байна.

Орчин үед «Кока-Кола»-гийн шилэн дээр орцын найрлагыг чихэр, нүүрстөрөгчийн диоксид, будагч бодис, ортофосфорын хүчил, кофейн ба үнэр орлуулагч гэж бичдэг бөгөөд тусгай жор болон тосны талаар бичдэггүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих