Нэр дэвшигч Ц.Сандаг-Очирт сонгуулийн хууль үйлчлэх үү.

Ингэж асуухын учир нь НИТХ-ын сонгуулийн Багануур, Багахангай дүүргийн тавдугаар тойрогт нэр дэвшигч Ц.Сандаг-Очир сонгуулийн тухай хуулийн дагуу засаг даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч дүүргийн гэрлэх ёслолын ордны нээлтэд үг хэлж, хүүхдийн баяраар бэлэг тарааж,олон нийтийг хамарсан баяр зохион байгуулж, сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа талаарх баримтат мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад   үзэгний бэх нь хатаагүй  шахам байхад хууль зөрчсөн үйлдэл нь дахин гарсаар байна.

Сонгуулийн тухай хуулийн 37.18.5-д “…сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 37.7-д зааснаас өөр газарт байрлуулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Ц.Сандаг-Очир дүүргийн засаг даргын эрх мэдлээрээ далайлган Багануурын томоохон гудамжуудын бүх гэрлийн шонд МАН-ын тугийг өлгөсөн байна.

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 37.7-д “Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтооно” гэж заасан. Гэтэл нэр дэвшигчдийн  сурталчилгааны эрх тэгш байдлын үнэр ч энэ дүүрэгт алга.

Ц.Сандаг-Очир гэдэг хүн хууль, ёс зүйн ямар ч ойлголтгүй,  эрээ цээргүй нөхөр болохыг харуулж буй хачирхмаар үйлдлийг доорх зургаас та харж байна. АН-аас нэр дэвшсэн өрсөлдөгчийнхөө Багануур дахь сурталчилгааны самбарын оройд намынхаа тугийг хатгаад долоо хонож байгаа нь сонгогч иргэдийнхээ дургүйцэл гайхшралыг зэрэг хүргэж байна.

НИТХ- ын сонгуулийн 5 тойргийн хороонд  МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очирын хууль бус үйлдлийг зогсоох шаардлага удаа дараа тавьсан  боловч ямар нэг арга хэмжээ аваагүй аж. Алслагдсан дүүргийн даварсан Засаг даргад монголын хууль үйлчлэх үү.
zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих