Б.Батбаатар сүүлийн “сохор зоос”-оо шавхан УИХ-д өрсөлдөхийн учир юу вэ

Улс төрд “Нялх” гэдгээрээ танигдсан Б.Батбаатар энэ оны сонгуульд нойр хоолоо хасах нь холгүй хэдэн “сохор зоос”-оо шавхаж яваа сурагтай.

Б.Батбаатар 2004 онд УИХ-д нэр дэвшиж байхдаа  “Тумбааш” гэх том дэлгүүр, Тумбааш нэртэй авто засвар, угаалгын газар, “Азийн хөгжлийн сан” Хадгаламж зээлийн хоршоотой “баян хүн” гэгдэж явсан юм билээ.

Гэвч түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд санхүүгийн хямрал дээд цэгтээ хүрч, ХЗХ-д дампуурч эхэлсэн хамаг хөрөнгөө заран хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгчихсөн, III, IV хороололд байрлах “Тумбааш” дэлгүүрээ “Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүхийн эхнэрт арилжсан. Тэр мөнгөөрөө ХЗХ-ын өрийг барагдуулжээ гэх мэдээлэл тухайн үеийн  хэвлэлүүдэд бичиж байсан.

Харин өнгөрсөн онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт “модоо барих” дээрээ тулаад байгаа тухайгаа мэдүүлжээ. Тэр ч бүү хэл хөрөнгө хогшил бараг байхгүй шахуу юм бичиж өгсөн гэнэ. Тодруулбал, түүний жилийн орлого 22 сая 567 мянган төгрөг, харин эхнэрийнхээ хөрөнгийг тодорхойлж чадаагүй юм байх. Нэг орон сууцтай, тэр нь 22 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Харин түүнд тансаг хэрэглээний 89.7 саяар үнэлэгдэх Форд экспедишн, бух бенз тус бүр нэг бий. Нэг сая таван зуун мянган төгрөгийн үнэ хүрэх таван тооны морьтой, хадгаламжиндаа 200 сая төгрөгтэй. Өөр хөрөнгөгүй гэжээ.

Хачирхалтай нь, саяхан л “модоо барих” дээрээ тулаад байсан хүн  хаанаасаа ийм их хэмжээний мөнгө олж, УИХ-д  нэрээ дэвшүүлж байгаа нь үнэхээр гайхалтай. Бодвол Тавантолгойд “нүд унагаад” байсан Оросын толгой баян, олигархи Олег Дерпаскагаар ивээн тэтгүүлэв үү, эсвэл хэн нэгэнд маш их хэмжээний өр, зээл тавив уу.

Магадгүй амь тэмцэн байж УИХ-д суувал “шархаа нөхөж” болно гэж сэтгэсэн байхыг үгүйсгэхгүй.

Б.Дэжид

www.medee.m


URL:

Сэтгэгдэл бичих