“АЛЬ-КАИДА”-гийн устгагдсан толгойлогчийн дүрс бичлэг нийтлэгджээ

МОСКВА./РИА Новости/. АНУ-ын эрх баригчдын өнгөрсөн долоо хоногт устгагдсан гэж мэдэгдэж байсан террорист “Аль-Каида” байгууллагын хоёр дахь хүн болох Абу Яхьи аль-Либигийн дүрс бичлэг лалын шашинтнуудын нэгэн вэб хуудсанд нийтлэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээлжээ.
Аль-Либи хэт давруу үзэлт лалын шашинтуудад Сирийн Засгийн газрын эсрэг дайн зарласан зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг дэмжихийг уриалсан байна.
“Бид Иран, Иордан, Туркт байгаа ахан дүүсдээ Сирийн ахан дүүсдээ туслахыг уриалж байна. Энэ улсад “хувьсгал” тайван болно гэдэг найдлага бараг үлдсэнгүй” гэж тэрбээр мэдэгджээ.
Лалын шашинтнуудын толгойлогчийн бичлэгийг чухам хэдийд хийсэн нь тодорхойгүй байна.
Зургадугаар сарын 4-нд Ассошиэйтед Пресс агентлагийн эх сурвалжийн хэлснээр, аль-Либи Америкийн нисгэгчгүй аппаратыг Пакистаны хойд нутагт цохилт өгөх үеэр амь үрэгджээ. Террористуудын толгойлогчийг устгасныг Цагаан ордны төлөөлөгч Жей Карни нотолсон байна. Аль-Либигийн амь үрэгдсэнийг мөн Пакистаны талибуудын толгойлогчдын нэг нотолжээ.
Ройтер агентлагийн мэдээлж байгаагаар, террористуудын шашны удирдагч болох Мохаммед Хассан Каид буюу Абу Яхьи аль-Либи нь 2005 онд Афганистан дахь Америкийн шоронгоос зугтаж байсан байна. Түүнийг амь үрэгдсэн гэх мэдээлэл өмнө нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан боловч хожим нь нотлогодоогүй юм.
Америкийн эрх баригчдын мэдээлснээр, Абу Яхьи аль-Либи нь “Аль-Каида”-гийн Пакистан болон дэлхийн бусад орон дахь сүлжээний ажиллагааг зохицуулдаг байжээ.
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.