Түүхийг гуйвуулагчдыг уучлалт гуйхыг шаардаж байна

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр амтай болгоны зугаа болгон  Ардын хувьсгалыг монгол оронд мандуулж бидний өнгөрсөн, өнөө, ирээдүй эрх чөлөөг тунхаглан зарлаж монгол хүн, монгол эх орондоо нуруу тэнэгэр амьдарч ,тусгаар тогтносон бүрэн эрхт улсын иргэн байх үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өгсөн Их жанжин Сүхбаатрыг хэний ч юм, юуны ч юм явуулгаар удаа дараалан доромжлох боллоо. Тэдний дундаас Жүжигчин Д.Сосорбарам, Шог зураач Д.Цэнддоо нарын тэргүүтэй хэсэг бусармаг хүмүүс монголын ард түмний хүртээсэн алдар нэр, хайр хүндэтгэлд халууран ташуурч, их жанжныг маань хятадын эрлийз, өвөрлөгч этгээд гэх мэтээр элдвээр дорожлон бичиж байгаа явдал нь түүхийн өмнө гэмт хэрэг үйлдэж байгаа явдал гэдгийг цээжээ дэлдэн бахирахаасаа өмнө ухаарах хэрэгтэй л баймаар. Бүхэл  бүтэн нэг ард түмний түүхийг, хэдхэн халтар төгрөгний төлөө гуйвуулахдаа сэтгэл өвддөггүй юм болов уу.

Энэ байдалд жанжны төрсөн нутаг ус, ах дүү хамаатан садан , Сүхбаатар аймгийн ард иргэд маш ихээр эмзэглэж биднийг нутаг усаар минь, бахархдаг түүхээр минь доромжлон гутаалаа хэмээн дуу хоолойгоо нэгтгэн өөрсдийн тэмцлээ эхлүүллээ.

Сүхбаатарчууд ургах нартай уралдаж Их Жанжин Сүхбаатарынхаа талбай дээр цуглаж “Түүхийг гуйвуулж ард түмний оюун санаагаар тоглохоо боль”, “Түүхчид өнөөдөр ч амьд сэрүүн байна” гэсэн үгсээр бухимдлаа илэрхийлсэн уриа лоозон барин жагсаж эхэллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Тамгын газрын дарга Ж.Жавхаатөгс, ИНБ-уудын төлөөлөл, Иргэдийн нийгмийн эрхийг хамгаалах хөдөлгөөн зэрэг Сүхбаатар аймагт амьдарч байгаа, энэ нутгаас төрж өссөн энэ нутгийн гэх сэтгэлтэй иргэдийн төлөөлөгчид энэхүү цуглаанд оролцож өөрсдийн санаа бодлоо илэрхийлэн ард иргэдийг уриалж байна. Энэхүү жагсаал цуглаанд оролцож буй ард иргэдээс гарын үсэг зуруулж цуглуулан өргөх бичгийг  Монголын  эв нэгдлийг эрхэмлэгч Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  өргөн барьж түүхийг гуйвуулагч, эдгээр бусармаг этгээдүүдийг Монголын ард түмэн, Сүхбаатарчуудаас уучлалт гуйхыг шаардах ажээ.

Шинээр сэргээн баригдаж 3-р сарын 4-нд нээлтээ хийх Сүхбаатар жанжны хөшөөний нээлтийн үеэр уг өргөх бичгийг гардуулах юм байна.

Хэдий ярьж хэлэх, шоглох дуртай байлаа ч аливаа юманд бас хэмжээ хязгаар, эх зах гэдэг зүйл байдаг гэдгийг ухаарч үхсэн хүний ясыг өндөлзүүлэлгүй тайван орхиосой. Тэр хүн чинь хийх юмаа хийчэхсэн бурхны орондоо тайван амрах эрхтэй хүн шүү дээ.
С.Одгэрэл


URL:

Нэр: Gabriela Eschenburg Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.