Уул уурхайд шунасан сонирхол нь Б. Хурцыг баривчлахад хүргэв үү

Европын холбооны нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр Лондон хотод баригдаад байгаа  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга  Б. Хурцыг Германы талд шилжүүлэхээр болсон. Нийтдээ 7 удаагийн шүүхээр орсон Б. Хурцыг эх оронд нь авчирахыг  мэрийж байгаа ч талаар боллоо.

Харин өнөөдөр Иргэний ТББ-ууд хамтран энэ асуудлыг эсэргүүцэн Английн элчин сайдын яаманд шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Учир нь Б. Хурцыг 2004 онд хийсэн хэргийнх нь төлөө баривчилж байгаа боловч яагаад 2010 онд улсын өндөр хариуцлагатай албан тушаалд гарсан хойно нь баривчилж байгаа вэ гэдэг томоохон асуултын тэмдэгийг тэд гарган тавьлаа.

Бүрэн эрхт төлөөлөгчийг ажлаар явж байх үед нь бүрэн эрхт нь халдаж ийнхүү баривчилж байгаа нь Монгол Улсыг дорд үзсэн хэрэг болж байна гэлээ.

Монголд уул уурхайн салбар өндөр хөгжиж, Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж байгаа , Түүнчлэн Риотинто манай баялаг руу “шунаж” байх энэ цаг үетэй давхцаж байгаа нь ч цаанаа өөр сонирхол байгаа хэмээн хардаж байгаагаа ч тэд нуугаагүй ээ.

Тиймээс Англи Улсын элчин сайдын яамнаас Монгол улсыг яагаад ингэж дорд үзэж байна. Ингэж дорд үзэх шалтгааны тайлбарыг сонсох, цаашлаад Б. Хурцыг сулал гэсэн шаардлагуудыг өнөөдөр хүргүүлэх юм байна.

Дашрамд дурдахад Б. Хурцыг баривчлагдах болсон цагаас Английн талаас манай улсад албан ёсны тайлбарыг  нэг ч удаа ирүүлээгүй. Хэвлэлийнхэн дам сургаар ГХЯ-аас сонссон. Харин Хэвлэлээр дамжуулж монгол улсын иргэд мэдэж байгааг хэлэхэд илүүц болохгүй биз.

Ямартаа ч  Иргэний шудрага хяналт ТББ, болон бусад төрийн бус байгууллагынхан хамтарч ирэх сарын 3-нд энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх болсноо мэдэгдсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих