Eрөнхий сайд болохыг хүсвэл надтай уулзаарай

”Боролдой” студийн захирал С. Мягмар “Eрөнхий сайд болохыг хүсвэл надтай уулзаарай” сэдэвт илтгэл

Хүн дөнгөж төрмөгцөө орчинтойгоо харьцаж улмаар түүний дүр төрх бий болдог. Улаан сайд нялхдаа улаавтар хүүхэд байсан болохоор ч тийнхүү нэрлэсэн байж болно шүү дээ. Цагаан сайд ч одоо л бараан болчихсон болохоос багадаа мантайсан цагаан хүүхэд ч байсан юм билүү. Дэлхий даяар дүр төрхөө бүрдүүлэх талаар үлгэр болохуйц зарим хүн дээр тогтон ярилцацгаая л даа. Черчилл гэгч нөхрийн амандаа үргэлж зуугайстай байдаг тэр том навчин тамхийг нь аваад хаячихъя . Толгой дээрх бортгон малгайг нь бас аваад жаахан бөгтгөр нурууг нь сайхан тэгшилчихье. Хөлөө зөөсхийн удаан алхдагийг нь товор товор алхаагаар солиод төсөөлье. Энэ Черчилль мөн үү. Мэдээж тэр биш болчихно шүү дээ. Тэгэхээр хүн бүхэнд өөрт нь байх ёстой зохицсон дүр төрх гэж байдаг. Гэтэл бид дүр төрхийг ойлгодогтоо толинд харсан өөрийн дүрс гэж боддог . Бишээ тэр дүр төрхийг хүн бид өөрсдөө бий болгодог. Сталины нөгөө сүрхий сахлыг авчихъя. Ленин гуайд пинтүүн үс ургуулчихъя, Баабарыг 1м 85 см-тай аварга эр болгочихъё,…Бурхнаас заяасан царай зүс бие хаа дээрээ хүн өөрийн хичээл зүтгэлээр бий болгосон дүр төрхийг бий болгосондоо олны дунд байр сууриа эзлэх харьцахад дөхөмтэй болдог. Жишээ нь би энэ малгайгаа авчихъя юу харагдаж байна. Зүгээр л нэг нөхөр харагдаж байгаа биз дээ. Дүр төрх бий болгох ажил салбар салбарт тухайлбал улс төрд хүчтэй явагддаг. Жишээлбэл Америкийн ерөнхийлөгч Бушийн сонгуулийн компанит ажлын хэсгийн гишүүн олон нийттэй харилцах албаны дарга нэгэн залуу Бушийг анх харахад түүнийг анх гаргахдаа түүнийг ард түмний нэг төлөөлөгч гэж ойлгуулах зорилго тавьсан. Ковбой маркийн нилээд ширүүн дориун алхаатай дайчин үг хэл нь ч хурцдуу ард түмний дундаж Америк эрийн түвшинд байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Түүний хүчинд Буш 2дахь удаагаа ялалт байгуулсан шүү дээ. Манайд ч дэд сайдуудыг сонгоход учир байна. Зам тээвэр аялал жуулчлалын яамны сайд Батхүү байна. Том биетэй махлаг мөнгөтэй нүнжигтэй ёстой л эр хүн шиг эр хүн юм. Дэд сайдыг нь хувьсгалт нам тавихдаа бодолтой л байх ёстой байхгүй юу. Ямар эр хүн тавих вэ гэж толгой гашилгаснаас аятайхан боловсролтой эмэгтэй хүн тавьчих хэрэгтэй шүү дээ. Ядаж Батхүү сайд хаалгаар орлоо гэхэд урдуураа оруулж зам тавьж өгнө шүү дээ. Цагаан сайдын дэд нь үнэхээр цагаан хүн байх л болно шүү дээ. Улс төрийн тоймч олон улсын сэтгүүлч Дашзэвэг гуайн хоолой өөртөө гайхамшигтай сайхан дүр төрхийг бий болгож чадсан. Түүнийг яриад эхлэнгүүт л бид дагаад л гадаадад оччихдог шүү дээ. Өөрсдийн имиж дүр төрхөө бий болгож чадсан ийм хүмүүс бидний амьдралын чимэг юм. Ийм онцгой дүр төрхтэй хүмүүсийн дунд амьдарч байгаа гэдэг маань бас л бурхны өглөг юмуу даа. Хүн иргэн нь ямар дүр төрхтэй амьдарч байна түүнийгээ хэрхэн сайн илэрхийлж чадаж байна эх оронч тэр хэмжээгээрээ үнэлэгдэнэ. Нөгөө Черчилль навчин тамхи вискиндээ орлогынхоо ихэнх хувийг зарцуулж чаддаг байсны ачаар дэлхийд өөрийгөө дүр төрхөө тунхаглаж чадсан юм. Хүүхдээ багаас нь хүнтэй яриулж зураг зуруулж, хөгжим тоглуулж, сургах нь соёлт дэлхийн ард түмний ёс. Хүүхэд муухай зурж болно хамаагүй ядаж юмны харьцааг ажиглаж өнгөний зохицолдоог мэдэрч сурна. Зураач хүн дүр төрх дээр байнга ажиллаж байдаг. Тэд дэлгүүрт ороод хувцас сонгохдоо бусдад хөгийн зохимжгүй санагдавч өөрсдөд нь гайхалтай зохидог. Тэгэхлээр зураг оролдсон хүн гоо сайхны мэдрэмж бэлгийн хараа нь сайжирдаг бөгөөд өөрсдийн төдийгүй бусдын дүр төрхийг буй болгох гайхамшигтай чадвартай болдог. Хувь хүний дүр төрхийг бий болгохын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Байхгүй юмыг бий болгох гэж бүү зов. Харин өөрт заяасан зан ариншингаа хөгжүүл. Жишээ нь миний сайн найз Баабар жижигхэн биетэй багаасаа зодоон дийлэхгүй хүний юу илүүтэй ажиллах вэ? түүний ачаар ам нь ажиллах суурь тавигдсан. Биеэрээ дийлэхгүйгээс амаараа үгээрээ зодож эхэлсэн. 2000 оны сонгуулиар түүний рекламыг бид хийхээр болсон. Анхны санаа нь Их сургуулийн өмнө Баабар хог шүүрдээд зогсож байхад гэнэт хогон дотроос түүний” бүү март мартвал сөнөнө” ном нь гарч ирнэ гээд л …маргааш нь мань эр орж ирээд эхнэр эр хүн байж хог шүүрдээд байхдаа яадаг юм бэ гэж байна хэмээн дургүйцээд гэхээр нь бодсоор нөгөөх алдарт “лааз өшиглөдөг” санааг олж билээ. Тухайн үедээ шинэлэг санаа болсон ч лидерийн дүр төрх имижийг бүрдүүлэх тал дээрээ алдсан гэж боддог юм. Дүр төрх гэдэг маань хийж буй ажил сонгосон мэргэжил мөнгө олж буй аргатай шууд холбоотой. Эхээс төрөхдөө бүгд л адил улаан нялзрай амьтад байдаг. Харин ажил төрөлтэй холбоотой асуудалд хувь хүний дүр төрхийн асуудал онцгой чухал болдог. Би малгайгаа өмсөөд явахаараа илүү их ажил бүтээж захиалга ч их орж ирдэг. Товчхондоо миний энэ муу малгай мөнгө олдог байхгүй юу. Тэгэхлээр ажил албанд мэргэжилд мөнгө олоход дүр төрх үнэхээр хэрэгтэй. Улс төр урлаг спортын оддын бий болгосон дүр төрхийг сохроор битгий дагаж хошуураарай. Хөл бөмбөгийн тэмцээний үеэр шүүгчийг дохио өгөөд тэмцээнийг эхлүүлэнгүүт нэгэн нүцгэн нөхөр талбай дундуур гүйгээд үзэгчдийн гайхсан шуугиан намдаж амжаагүй байхад ахиад гүйж байгаа юм . Түүнийг нь телевизийн зураглаачид рекламынхан өлгөж аваад адидас фермийнхээ рекламыг хийчихсэн байгаа юм. Бодвол та нар үзсэн байлгүй санаж байгаа ч байлгүй. Ингэж зохиогүй дүр төрх бусдын идэш инээд тохуу болж байгаа байхгүй юу. Амьдралд тохиолдож байгаа онцгой учралуудыг битгий алдаарай. Хүн бүхэнд олон түмэнд өөрийгөө илэрхийлэх алтан боломжууд таарч байдаг. Оросын ерөнхийлөгч асан Б. Ельцин хувь заяаны өчүүхэн хишиг, онцгой агшинг алдалгүй танкин дээр гарч зогсоод, Зөвлөлтүүдийн ордныг бууд гэж хашгираад л, улмаар ерөнхийлөгч болчихсон шүү дээ. Хамгийн их шүүмжилдэг хүмүүс дарга болдог гэдэг үг хэрхэн гарсныг мэдэх үү. Манайхаас гэвэл ерөнхий сайд Гэндэнг Арвайхээрийн арзгар хар гэдэг байсан. Улсаа тунхаглах хуралд төлөөлөгчөөр ирээд асар их шүүмжилсэн нь нам төрийн тэргүүнүүдийн хараанд өртөж, улмаар суга дэвшин сайдын сэнтийд эзнийгээ залсан гэдэг. Тиймээс алтан агшинг бүү алд. Тэгэхдээ хэрэггүй газар хэтэрхий бүү гоёорой гэдэг үгийг бас санаж яваарай. Байгууллагын дүр төрхийг гэгч бас их чухал. Голомт руу ороход өөрийн эрхгүй ихэмсэг сэтгэгдэл төрмөөр, Номин руу ороход бас нэг өөр, тэр дүр төрхийг та бид ч бас бий болгодог. Улсаа төлөөлдөг төрийн тэргүүнийхээ талаар ч энэ дашрамд бодмоор байна. МУ-ын ерөнхийлөгч хээгүй хүн байж болохгүйтэй адил бас хийгүй хүн ч байж болохгүй л байхгүй юу даа. Та нар юу гэж боддог юм. Би л хувьдаа өндөр биерхүү сайхан ерөнхийлөгчтэй баймаар байна. Ядаж гар барихдаа чангахан атгаад эрч хүч авмаар байна. Газрын теннис ч юмуу спорт тоглоом тоглохыг нь хармаар байна. Та эхлээд толинд хар давуу тал болон дутагдалтай онцгой төрхөө тодорхойл. Аймаар дорсгой шүдтэй нэгэн охин байсан. Толинд хараад гутардаг байхад нь нэгэн имижмейкер чи дуул чи бүр дэлхий даяар алдартай дуучин болно. Чиний наад шүдийг чинь хүмүүс хэзээ ч мартахгүй гэсэн учраас дуулсан, амжилтанд хүрсэн. Та бид өнөөдөр дууг нь сонсоод бишрээд л явж байна. Хүний амьдралын явцад нүүрэнд үрчлээ сорви батга зэрэг элдэв өө сэв гарч зан суртахууны дутагдалууд бий болдог. Гэхдээ түүнийгээ чадварлагаар давуу тал болгож чадаж байгаагийн энгийн жишээг харж болно. Украйны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр нөхрийн нэг нь айхтар барзгар нүүртэй байсан боловч хүн амынх нь дийлэнх нь түүний төлөө саналөө өглөө шүү дээ. Яагаад гэвэл тэр мужик эрэлхэг эрийн дүр төрхийг нүүр царайгаараа бий болгож чадсан байна. Саяны сонгуулиас ч сул талаа давуу чанар болгон ашиглаад үр дүнд хүрсэн үйл явдлыг харж болохоор байлаа шүү дээ. Хувьсгалт намынхан их мөнгө цацаж шоудсан. Тэгэхэд угаасаа мөнгө муутай байсан. Эвслийнхэн огт шоудаагүй. Түүнийгээ урнаар тайлбарласан. Үр дүнг нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хамгийн их дүр төрхөө сайхан бүрдүүлж чадсан нь гэвэл бурхан чөтгөр хоёр юм даа. Бурхан гэдэг сайн сайхны туйл. Чөтгөр гэдэг нь муу муухайгийн оргил гэж ойлгогддог. Нэг ийм онигоо байдаг л даа. Бурхан явж байгаад чөтгөртэй таарангуутаа сандарч маань уншаад түйлж эхэлжээ. Чөтгөр цөхөрсөн дуугаар би зүгээр л явж байна шүү дээ. Зүгээр байхад зүгээр л байгаа ч дээ гэж гуйжээ. Гэхдээ зүгээр байхад зүгээр байж болмооргүй л байна. Зүгээргүй байцгаая л даа. Та бүхний дунд сайхан сайхан дүр төрх бий болгож болгочихож болохоор хүн их харагдаж байна. Хэрвээ ерөнхий сайд болмоор байвал надтай уулзаарай. Төрөөд үхэхийн хооронд амьдарсан шиг амьдар. Бусдаас өвөрмөц бусдаас сонирхолтой ,Бусдаас гоё, бусдын анхаарлыг татсан, олны дунд өөрийгөө зөв илэрхийлж чаддаг, эргүүлээд тэднээс өөрт хэрэгтэй юмыг нь авч чаддаг байх хэрэгтэй


URL:

Сэтгэгдэл бичих