Нийтийн тээврийн автобусууд оюутнуудын эрхийг зөрчиж байна

Их, дээд сургуулийн оюутнуудын хичээл амраад байгаа ч Нийтийн тээврийн газраас МОХ-той хийсэн гэрээний дагуу энэ зургаадугаар сарыг дуустал автобусаар виза картаар хөнгөлөлттэй зорчиж болно гэдгийг зарлаад байгаа. Гэсэн ч зарим чиглэлийн автобуснууд энэ журмыг үл ойшоон оюутнуудаас мөнгө нэхэж байна. Тухайлбал, “Мяралзаа” компаний Чулуун овоо, Ботаник, Саппора чиглэлийн 32 дугаарын автобусууд,  Шархад, Үйлдвэр комбинат чиглэлийн 38 ноймрын автобус  мөн Шар хад 3,4-р хороолол чиглэлийн 34 ноймрын автобуснууд  оюутнуудыг хөнгөлөлтийн картаар нь явуулахгүй байгаа аж. Эдгээр автобусны кондукторууд оюутнуудыг мөнгөө төлөхгүй бол виза картыг нь хурааж авна хэмээн сүрдүүлж, эрхийг нь зөрчсөөр байна.


URL:

Сэтгэгдэл бичих