Нарнаас болгоомжил!

Хүмүүс эрт дээр үеэс эхлэн нарыг бурханчлан тахиж, туяаг нь хүний биед нөлөөлөх онцгой шидтэй гэдэгт эргэлздэггүй байсан. Жишээлэхэд, Эртний Хятадад наран биеэ шарахыг салхин цэцэг тусахаас сэргийлэх шилдэг арга гэж үздэг байсан бол Эртний Грекчүүд хүүхдийн сульдаанаас сэргийлдэг гэж үздэг байжээ. Хүн нарын цацраг дахь хэт ягаан туяа ны үйлчлэлээр борлодог тухай та лав сонсож байсан биз. Нарны туяа нь олон төрлийн цахилгаан соронзон туяанаас бүрддэг. Тэдгээрээ заримыг нь бид гэрэл, дулаан хэлбэрээр мэдрээд, заримыг нь огт мэдэрдэггүй. Хүн нарын цацраг дахь хэт ягаан туяа ны үйлчлэлээр борлодог тухай та лав сонсож байсан биз.

Гэхдээ нарны цацрагт багтдаг гурван төрлийн хэт ягаан туяа дэлхийн гадаргуйд хүрдэг. Юуны өмнө хэт яагаан туяаг хүн хардаггүй, мэдэрдэггүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. А төрлийн урт долгион /UV-B/ нь нарны туяаны ердөө 3,5% эзэлдэг боловч арьсны гүнд нэвтэрч, хөгшрөлтийн үйл явцаг хурдасгахинөлөөт үзүүлэх чадвартай байдаг.

В төрлийн богино долгион /UV-C/ -ы нөлөөн дор меланоцит нэртэй тусгай эсүүд нь меланин нэртэй тусгай будагч бодис ялгаруулдаг. Энэ бодисны хэмжээ нь хүний арьсны өнгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл меланины хэмжээ бага үед хүний арьс цайвардуу өнгөтэй болоод, ихсээд, өөрөөр хэлбэл наранд биеэ шараад ирэхлээр борлодог. Борлох нь сайн гэдэг ч үнэн хэрэг дээрээ хүний бие хэт ягаан туяанд түлэгдэхээс сэргийлэхийн тулд меланин ялгаруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ийм болохоор нарны туяа нь бага хэмжээгээр нөлөөлсөн үедээ меланин үүсгэдэг ч хэтэрвэл арьсны хорт хавдар үүсгэх аюултай. Арьс наранд түлэгдэх гэдэг нь меланин исэлдэж, задрахаасаа илүү хэмжээгээр үүсэхийг хэлдэг бөгөөд түлэгдэлтийг анагаах ухаанд эритем гэж нэрлэдэг. Наранд шарж байгаад арьсаа түлэх нь энгийн зүйл мэт санагддаг ч хоёр, түүнээс олон удаа арьсаа наранд түлэх нь хорт хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Гурав дахь төрлийн хэт ягаан туяа нь С /UV-C/ гэсэн нэршилтэй. Энэ туяа нь хүн гэлтгүй бүх л амьд амьтанд хортой, үхүүлэх чадалтай ч боловч озоны давхаргад шүүгдээд газрын гадаргуй дээр ялихгүй бага хэмжээгээр хүрдэг. Озоны давхарга цоорлоо гэж бөөн дуулиан болоод байдгийн учир нь энэ юм.


URL:

Сэтгэгдэл бичих