Б.Лхагважав хувийн тоглолт хийж, намынхныхаа дургүйг хүргэжээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Б.Лхагважав иргэд, сонгогчидтой уулзалт хийх болгондоо хувийн тоглолт хийж, намын нөхөд болон нэг тойрогт нэг намаас хамт дэвшиж буй хүмүүсийнхээ дургүйг нэлээд хүргэж байгаа аж. Тэрбээр иргэдэд хандан үг хэлж, сурталчилгаагаа хийхдээ сэтгэлийн хөөрөлд хэт автаж, аль намаас нэр дэвшиж буйгаа ч мартаж орхидог гэнэ. Тодруулбал, үг хэлэх болгондоо “Би бол иргэний хөдөлгөөний төлөөлөл. Иргэдийнхээ төлөө олон жил тэмцэж, Оюутолгойн гэрээ, шударга татварын төлөө тууштай явж байгаа…” гэх мэтчилэн ярьдаг байна. Мөн Хан-Уулын иргэд зам гүүр гэх мэт бүтээн байгуулалттай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандвал түүнийг нь өлгөж аваад “Хотын дарга ажлаа хийхгүй, хариуцлагагүй байна…” хэмээн намынхаа нөхдийг хайр найргүй гөвдөг аж. Тэр ч бүү хэл, дүүргийн иргэдтэй саяхан хийсэн нэг уулзалтын үеэрээ “Би МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдоос сохор зоос ч аваагүй.

Бор зүрхээрээ яваа хүн. Би МАН-д гуйж биш, гуйлгаж орсон” гэх ухааны юм ярьжээ. Тэгээд зогсохгүй уул уурхай, баялгийн хуваарилалтын асуудлыг шүүмжлэхдээ “Бороо гоулд”-ыг дандаа жишээ татан ярьдаг гэнэ. Тус уурхайн асуудал МАН-ын дарга С.Батболдтой шууд нэр холбогддог. Тэр утгаараа Б.Лхагважав намынхаа даргыг битүүхэн чимхчихдэг бололтой. Бүхэн бүтэн намын нэрээр нэр дэвшиж байгаа хүн ийнхүү “Иргэний хөдөлгөөний” гэх тодотгол өөртөө нааж, хувийн тоглолт хийсэнд нэг намаас нэр дэвшиж буй нөхөд нь их л бухимдаж байгаа аж. УИХ болон НИТХ-д МАН-аас нэр дэвшиж буй бусад нь “Биднийг багаар нь дэмжээрэй” гэж хэлж дуусаагүй байтал нөгөөх нь тэс хөндлөн юм яриад, бусдыгаа муулаад байхыг тэсэхээ байжээ. Бухимдлаа барьж чадахаа байсан тэд намынхаа даргад алтУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Б.Лхагважав иргэд, сонгогчидтой уулзалт хийх болгондоо хувийн тоглолт хийж, намын нөхөд болон нэг тойрогт нэг намаас хамт дэвшиж буй хүмүүсийнхээ дургүйг нэлээд хүргэж байгаа аж. Тэрбээр иргэдэд хандан үг хэлж, сурталчилгаагаа хийхдээ сэтгэлийн хөөрөлд хэт автаж, аль намаас нэр дэвшиж буйгаа ч мартаж орхидог гэнэ. Тодруулбал, үг хэлэх болгондоо “Би бол иргэний хөдөлгөөний төлөөлөл. Иргэдийнхээ төлөө олон жил тэмцэж, Оюутолгойн гэрээ, шударга татварын төлөө тууштай явж байгаа…” гэх мэтчилэн ярьдаг байна.

Мөн Хан-Уулын иргэд зам гүүр гэх мэт бүтээн байгуулалттай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандвал түүнийг нь өлгөж аваад “Хотын дарга ажлаа хийхгүй, хариуцлагагүй байна…” хэмээн намынхаа нөхдийг хайр найргүй гөвдөг аж. Тэр ч бүү хэл, дүүргийн иргэдтэй саяхан хийсэн нэг уулзалтын үеэрээ “Би МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдоос сохор зоос ч аваагүй. Бор зүрхээрээ яваа хүн. Би МАН-д гуйж биш, гуйлгаж орсон” гэх ухааны юм ярьжээ. Тэгээд зогсохгүй уул уурхай, баялгийн хуваарилалтын асуудлыг шүүмжлэхдээ “Бороо гоулд”-ыг дандаа жишээ татан ярьдаг гэнэ. Тус уурхайн асуудал МАН-ын дарга С.Батболдтой шууд нэр холбогддог. Тэр утгаараа Б.Лхагважав намынхаа даргыг битүүхэн чимхчихдэг бололтой. Бүхэн бүтэн намын нэрээр нэр дэвшиж байгаа хүн ийнхүү “Иргэний хөдөлгөөний” гэх тодотгол өөртөө нааж, хувийн тоглолт хийсэнд нэг намаас нэр дэвшиж буй нөхөд нь их л бухимдаж байгаа аж. УИХ болон НИТХ-д МАН-аас нэр дэвшиж буй бусад нь “Биднийг багаар нь дэмжээрэй” гэж хэлж дуусаагүй байтал нөгөөх нь тэс хөндлөн юм яриад, бусдыгаа муулаад байхыг тэсэхээ байжээ. Бухимдлаа барьж чадахаа байсан тэд намынхаа даргад алтан хошуу өргөж, “эсэргүү” Лхагважавт санаалга өгөхийг ч хүссэн сурагтай. “Урбаник”-ийн Б.Лхагважав гэв гэнэт МАН-д элсэж, дэмжигчдийнхээ дургүйг хүргэж байсан бол өдгөө эргээд иргэний хөдөлгөөн ярьж, намаа муулж эхэлсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш байх. Магадгүй тэрбээр “Яаж ийгээд УИХ-д сонгогдчихвол намтай ч, намгүй ч яалаа. Албан тушаалд хүрч байвал боллоо” гэсэн бодолтой явдаг юм биш биз. Ч.Дашдэлэг ан хошуу өргөж, “эсэргүү” Лхагважавт санаалга өгөхийг ч хүссэн сурагтай. “Урбаник”-ийн Б.Лхагважав гэв гэнэт МАН-д элсэж, дэмжигчдийнхээ дургүйг хүргэж байсан бол өдгөө эргээд иргэний хөдөлгөөн ярьж, намаа муулж эхэлсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш байх. Магадгүй тэрбээр “Яаж ийгээд УИХ-д сонгогдчихвол намтай ч, намгүй ч яалаа. Албан тушаалд хүрч байвал боллоо” гэсэн бодолтой явдаг юм биш биз.

Ч.Дашдэлэг

http://politics.time.mn/content/14258.shtml


URL:

Сэтгэгдэл бичих