Сонгуулийн мөнгө юунд зарцуулагдаад байна вэ

Жил, жилийн сонгуулийн да­­раа нэр дэвшигчид, нам, ир­гэдээс  “хууль зөрчсөн” гэсэн гом­дол их гардаг. Ийм эх адаг­­гүй маргаан, тэмцэл энэ удаа ч үргэлжлэх бололтой. Сон­гуулийн хууль ёсоор, СЕХ на­муу­дад сонгуульд зарцуулах хө­рөнгийн дээд хэмжээг есөн тэр­бум 63.7 сая төгрөг, нэр дэв­шигчид 200-300 сая төгрөг бай­хаар тогтоосон. Багцаагаар бо­доход нэг их наяд төгрөг гэсэн үг. Бас энэ их хөрөнгийг зөв­хөн хэвлэл мэдээллийн хэ­рэг­­сэл, уулзалт зохион бай­гуу­лах, самбар өлгөх зэрэг ажилд зарцуулахаар заасан. Яг тэгж хэ­лээгүй ч зарцуулж бо­лох бу­сад боломжуудыг хаачих­сан учраас ингэж хэлж байгаа юм. Хэрвээ нэр дэвшигч, на­мууд Сонгуулийн тухай хуу­лийн 37.15.1-37.15.3 дугаар заал­туудыг хэрэгжүүлнэ гэвэл энэ мөнгө дэндүү хангалттай мөн­гө. Телевизээр гарах цаг нь хязгаартай, сонин хэвлэлд га­рах нь хэмжээтэй, гудамжинд байр­луулах самбар нь тоотой. Ха­рин хэвлэмэл материалын тоо хэмжээг заагаагүй учир сон­гог­чийг харин ч нэг со­нин сэтгүүлээр “дараад ал­чих” байсан. Гэтэл хэвлэл тарааг­даад байгаа юм алга. Уулзалт цуг­лаан ч харьцангуй цөөн болж байх шиг. Тэгсэн атлаа сон­гуульд оролцож байгаа бүх субьектүүд “Мөнгө их орж бай­на” гэж гаслах нь сонгуу­лийн хууль зөрчигдөөд байгаа юм биш үү гэсэн хардлага тө­рүүлнэ. 2008 онд эрх баригч на­мууд нийлээд дөрвөн тэрбум төгрөгөөр сонгууль хийж бай­хад сурталчилгаагаар ёстой л “дарж алах” шахаж байж билээ. Ха­рин энэ удаа мөнгө арай өөр сурталчилгаанд зарцуулагдаад байгаа бололтой. Гадуур “Тэр нэр дэвшигч мөнгө та­рааж бай­на”, “Сонгогчдыг “Телеви­зийн ярилц­лагад хамт оръё” гэж дууд­чихаад ирэхэд нь “Гоо сай­ханд үнэгүй ор”, “Сувилалд яв” гэж байна” гэх мэтийн мэдээлэл явсаар. Ийм худал мэдээлэл цацсан хүн мэдээж тодорхой хүлээх боловч ард нь “нам” хэмээх хаалт байгаа учраас ийнхүү худал мэдээлэл цацаж яв­даг бололтой. Зуучлагчаар дам­жуулж “ажилд орсон” за­рим товарищууд бол ямар нам, хэн гэдэг улстөрч өөрт нь ийм даал­гавар өгсөн гэдгийг ч мэдэхгүй тууж яваа.
Ингээд бодохоор энэ сон­гуульд нам, нэр дэвшигчид эзэн биегүй сурталчилгаа буюу “Хүнээс хүнд” аман яриагаар дам­жуулдаг сурталчилгаанд ихээ­хэн хөрөнгө хаяж байж ма­гад­гүй юм. Нэгэнт сурталчил­гаа ухуулагчдаар дамжиж явж байгаа бол тэнд хууль хэрхэн зөрчигдөж байгааг хянах бо­ломж­гүй юм.
Сонгуулийн тухай хуулийн 37.15.1-т “Сонгогчид мөн­гө, эд бараа төлбөргүй тараах, хөн­гөлөлттэй үнээр худал­дах, али­ваа үйлчилгээ төлбөргүй­гээр болон хөнгөлөлттэйгээр үзүү­лэх, төлбөрт таавар, бооцоот, мө­рийтэй тоглоом зохион бай­гуулах”, 37.15.2-т “Биеийн та­ми­рын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайл­лага, цайллага зэрэг сон­гуулийн сурталчилгаатай хол­­богд­сон олон нийтийг ха­мар­сан арга хэмжээ зохион бай­гуулах, “37.15.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах”-ыг хориглоно гэжээ. Харин ухуу­лаг­чаар дамжуулсан то­хиол­долд хамаатан садан нийл­сэн дор хаяж 20-30 хүнийг “эл­сүүлэх” боломжтой юм. Энэ то­хиолдолд данснаас гадуур их мөнгө эргэлдүүлэх боломж гарч ирнэ.
УИХ-ын сонгуулийн тухай хуу­лиар намууд сонгуулийн сур­талчилгааны санхүүжилт бо­лон зардлаа ил тайлагнах ёстой. Үүний тулд сонгуулийн кампанийн үеэр намууд болон нэр дэвшигчид тусгай дансанд сан­хүүжилтээ төвлөрүүлж, түү­нээсээ зарлагаа гаргаж байхаар хууль­чилсан. Гэвч өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа хоёр­хон нам санхүүжилтийнхээ тай­ланг СЕХ-нд гаргаж өгсөн жи­шээ байна. Тайландаа Ард­чилсан нам сонгуулийн хуга­цаанд нийт гурван тэрбум төг­рөг, харин МАХН /Одоогийн МАН/ нэг тэрбум төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлжээ. Гэтэл мэдүүлсэн мөнгөний ердөө л хоёр тэрбум нь банкны дансанд байршуулжээ. Бусад нь банкны харилцахаас гадуур бэлнээр зарцуулагдсан гэсэн үг. Энэ удаа ч энэ байдал дав­тагдаж байж болзошгүй юм. Ухуулагчдаар дамжуулан хууль зөрчсөн нь тогтоогдлоо ч гэсэн тооцох хариуцлага нь дэн­дүү сул учир энэ нь бүрэн бо­ломжтой. Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн нам, эвслийг хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төг­рөгөөр торгоно” хэмээн заасан. Ха­рин нэр дэвшигчдийг нэг са­рын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх төгрөгөөр тор­гоно гэж заажээ. Нам, эвслийг 2.8 сая, нэр дэвшигчийг 2.16 сая төг­рөгөөр л торгоно гэсэн үг. Да­лайлт нь сүртэй ч буулт нь чан­га Сонгуулийн тухай хуулиа гэж.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.