“Миний дэлгүүр” сүлжээний гурван салбарын үйл ажиллагааг нь зогсоолоо

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд санамж болгох үүднээс хэвлэл мэдээллийн байллагуудаар дамжуулан мэдээлэл хийлээ. Тэдэнд “Миний сүлжээ” дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал ирсний дагуу гурван сарын хугацаатайгаар хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар зөрчилтэй байсан салбаруудад нэг сарын хугацаатай албан бичиг явуулж зөрчил дутагдлаа арилгах санамж өгсөн ч үл тоомсорлон үйл ажиллагаагаа явуулсаар байсан байна. Иймээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан Баянзүрх дүүргийн “Миний дэлгүүр”–106, Чингэлтэй дүүргийн “Миний дэлгүүр”–366, Сүхбаатар дүүргийн “Миний дэлгүүр”–330 сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоожээ.
Шалгалтаар доорх зөрчлүүд илэрсэн байна. Үүнд: Тоног төхөөрөмжүүдийн цэвэрлэгээ, ариутгал, шавьж мэрэгчгүйтгэл  зохих журмын дагуу хийгдээгүй, туслах өрөөгүй, худалдааны танхимд бараа өрж хураасан, гэрэлтүүлэг хангалтгүй, дулаан 5.4 хэм, бүтээгдэхүүний 20 хувь нь баталгаажилтгүй, хана таазны будаг шохой нь ховхорч унасан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг агуулахад тусад нь хадгалж, борлуулахыг хориглосон тэмдэглэгээ хийж хэвшээгүй, хүнсний чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон, хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалсан, агуулахын талбай хангалтгүйгээс шатан доор бараа хураасан гэх мэт олон зөрчил илэрсэн байна.
Мөн  Хан-Уул дүүрэгт байрлах “Миний дэлгүүр”-108 дугаар салбар нь барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн актгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ.

ХХАА-хэлтэсийн дарга О.Нарантуяа хэлэхдээ ”Иргэдэд анхааруулахад авах гэж буй хүнсний бүтээгдэхүүний шошгыг сайн анзаарч байхыг сануулж байна. Мөн зуны улиралд гэдэсний халдварт өвчин дэгдэж болзошгүй тул гар дээрээс ил задгай зарж буй хүнсийг /самар/ авахгүй байхыг уриалж байна” гэсэн юм.

Э.Мөнгөн  www.ULS.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.