Н.Алтанхуяг 50 саяа яаж олсон бэ?

АН-ын дарга Н.Алтанхуяг 2010 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхдөө жилийн орлого 108 сая, хадгаламжиндаа 40 сая төгрөгтэй.

Гэр бүлийн орлого нийтдээ 178 сая гэж мэдүүлсэн байдаг. Харин 2008 онд УИХ-д сонгогдохоосоо өмнө жилд 14 сая орчим төгрөг олдог байсан бололтой. “Ланд круйзэр”, “Рав 4″ маркийн машинаа 89 сая төгрөгөөр үнэлсэн байна. Энэ цагаас хойш хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хашихдаа дээрх хоёр машинаа бусдад худалдаж 90 сая төгрөгийн үнэтэй “Лексус” маркийн автомашин худалдан авчээ. Түүний хадгаламжинд өнөөдөр 80 сая төгрөг байршиж буй гэнэ. Дөрвөн жилийн өмнө жилд 14 сая төгрөг олдог байсан бол 2010 онд 108 сая болж суга өсжээ.

Харин 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэг нь сонгуулийн өмнөх жилүүдийнхтэйгээ ижил. Ийн түүний 2008, 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг харьцуулж харахад 2010 онд 14 саяас 108 сая болж суга өссөнөөс өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй, энэ өрх айлын эдийн засаг тогтвортой байсан мэт. Харин хоёр машинаа зарж 90 сая төгрөгийн үнэтэй унаа авсан гэх тэмдэглэл л байна. Эндээс харахад АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёр машинаа зарж “Лексус” авснаас өөр гүйлгээ хийгээгүй юм шиг харагдана. Сонгуулийн өмнөх жил ийм орлоготой байгаа юм чинь намаас тогтоосон 50 сая төгрөгийн босгоо яаж давсан юм бол хэмээн гайхмаар. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.5.1.энэ хуульд заасан шаардлагыг хангасан тухайн намын гишүүнийг намынхаа дүрмийг баримтлан намын анхан шатны байгууллагаас эхлэн нэр дэвших, сонгогдох адил тэгш боломж олгох үндсэн дээр шалгаруулах;

27.5.2.нэр дэвшүүлэхдээ тухайн хүний Улсын Их Хурлын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх;

27.5.3.энэ хуулийн 27.5.1-д заасны дагуу нэр дэвшүүлэхдээ эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох; хэмээн заасан байдаг.

Ардчилсан намынхан энэ заалтуудыг нэг л зөрчөөд нэр дэвшигчидээ сонгочихсон бололтой. Ганцхан чацарганы бизнестэй зарим жил л цулайталаа олдог Н.Алтанхуягт л гэхэд 50 сая төгрөг ахадмаар санжээ.

http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=7010:-50-&catid=79:ulsturch&Itemid=422


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.