АН-ын нэр дэвшигч коммунизмын эцгийн дээлийг өрөөндөө залдаг гэнэ үү

Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Батын Батбаатар гэх энэ эрхэм МАН-ын анхны долоогийн нэг, хожим нь коммунист Оросын гар хөл болж Монгол улсад их хэлмэгдүүлэлтийг өрнүүлэн 27.0 мянган хүн буюу нийт хүн амынхаа 5 орчим хүнийг буудаж алсан цуст улаан коммунист, маршал Хорлоогийн Чойбалсангийн Их яргалалын үеэр өмсөж байсан, олон хүний цус, нулимс, үзэн ядалтыг өөртөө шингээсэн дээлийг ажлынхаа өрөөнд бахархалтайгаар дэлгэн, шилэн хоргонд байршуулж, хүндэтгэн хадгалдаг гэнэ.

Коммунист үзэл суртал нь иргэний эрхийг олон талаар хаан боогдуулж, төрийн эрх мэдлийг нэг нам , нэг улс төрийн үзэл суртлаар дамжуулан хэсэг бүлэг хүмүүс хязгааргүй эдэлдэг. Харин Ардчилсан үзэл баримтлал нь иргэний эрхийг хүндэтгэж, төрийн эрх мэдлийг иргэдийн оролцоотойг, чөлөөт шударга сонгуулиар шилжүүлдэг.
1990 онд бид коммунист, социалист үзэл баримтлалаас татгалзаж, Ардчилсан үзэл санааг тунхаглаж, ардчилсан үйл хэргийн төлөө бултаараа тэмцэж байж өнөөгийн нийгмийг байгуулсан. Гэтэл АН-ын кадр атлаа “ханцуйндаа” коммунист үзэл санааг дэмжин, битүүхэн түүнийг мөрөөдөж, коммунизмыг төгс утгаар нь хэрэгжүүлэгчийн дээл хувцсыг өрөөндөө хүндэтгэн залж, яг л МАН-ын кадр шиг бахархалтайгаар ярьж байгаа Б.Батбаатарын энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ?

Түүнд хандаж хэлэх яг надад байна. Та МАН-д элсээд, энэ намаас УИХ-д нэрээ дэвшүүлчихсэн бол бол гишүүд дэмжигчдэд нь хандан надад МАН-ыг үндэслэгчдийн өмсөж явсан дээл хувцас надад бий гэж хэлээд өөртөө оноо цуглуулах боломжтой байсан юм биш үү.
Ер нь тэгээд улс төрд ийм алсын бодолгүй, богино зайны ийм хүмүүс хол явдаггүйг эрхэм нэр дэвшигч та гадарлах нь байлгүй дээ. Улс төр бол хэлсэндээ хүрдэг, тууштай, зарчимч, эр хүн шиг зантай эрчүүдийн “тулааны талбар” болохоос гонгиносон, шийдвэр гаргахдаа эмс охидтой зөвлөлддөг, хэлж ярьснаасаа буцдаг, АН-ын гишүүн байж МАН-ын төрийн зүтгэлтнийг тахин шүтдэг хүнийх байж таарахгүй гэдгийг АН-ын олон гишүүд дэмжигчид ойлгож байгаа бизээ.

Б.Батбаатар энэ удаагийн сонгуулиар Чингэлтэй дүүрэг нэр дэвшиж байгаа бөгөөд өөрийгөө УИХ-ын гишүүн баараггүй болчихлоо хэмээн хөөрцөглөж яваа гэнэ. Харамсалтай нь 2008 оны намар НИТХ-ын төлөөлөгчид энэ дүүрэгтээ мань эр өрсөлдөөд унаж байсан гэнэ. Нэгэнт түүнийг Нийслэлийн төлөөлөгч болох гэхэд нь итгэл үзүүлээгүй Чингэлтэйчүүд энэ удаа УИХ-ын гишүүн болгоно гэдэг юу л бол. Ёстой нөгөө “Идэж амжихаас өмнө мөхөөлдөс хайлах”-ын үлгэр болох байлгүй дээ.

Ц.Мөнх
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих