Төрийн ордон хорлон сүйтгэгчтэй болжээ

Намынхаа даргад ил захидал бичсэн нэр бүхий дөрвөн гишүүн удирдлагуудтайгаа эв эеэ олоод удаагүй байгаа билээ.Гэтэл сүүлийн үед тэдний хооронд хэн нэгэн этгээд яс хаях болсон гэнэ. Ууган нэрээ сэргээж, бэлгэдэл, лого зэргээ өөрчилсөн МАН-аас УИХ-ын гишүүдийнхээ өрөөний үүдэнд таних тэмдэг наажээ. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нарын өрөөний үүдэн дэх логог хэн нэгэн урж хаяад байгаа гэнэ. Энэхүү үйлдэл нэг бус удаа давтагджээ. Дээрх нэр бүхий хоёр эрхмийн өрөөний үүдэнд МАН-ын таних тэмдэг наагаагүй байгаа нь эрхэм гишүүдийн ил захидал өдгөө ч хэл ам дагуулж буйн илрэл хэмээн бусад хэвлэлээр бичсэн нь ч үүнтэй холбоотой аж. МАН-ын УИХ дахь бүлгийн ажлын хэсэг хоёр гишүүнтэй уулзаж, намын үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа хэлжээ. Үүнээс болж мөн л нэр бүхий гишүүд намын удирдлагатайгаа хэл амаа олоход түвэг учирч мэдэхээр байгаа гэнэ. Иймээс энэхүү үйлдлийн гэм буруутай этгээдийг тогтоож өгөхийг Төрийн ордны Хамгаалалтын албаны дарга, хурандаа Б.Лхагвасүрэнгээс хүсч Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нар албан бичиг хүргүүлжээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.