Х.Бат-Ялалт: Монголын төрд нууц байна уу

“Иргэдийн шударга шүүх”, ТББ, Улс төр, менежментийн академи, Чингисийн монгол залуучуудын холбоо, Монголын чөлөөт хуульч, өмгөөлөгчдийн холбооноос Монгол Улсын иргэн, Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох асуудлаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.

“Иргэдийн шударга шүүх”, ТББ, Улс төр, менежментийн академи, Чингисийн монгол залуучуудын холбоо, Монголын чөлөөт хуульч, өмгөөлөгчдийн холбооноос Монгол Улсын иргэн, Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох асуудлаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ, Б.Хурц нь Монгол Улсын төлөөлөл. Түүнийг Германы талд шилжүүлэхийг бид хэд хэдэн үндэслэлээр эсэргүүцэж байна. Английн тал Монголын ард иргэдэд тайлбар хийх хэрэгтэй. Б.Хурцыг баривчилсан цаг хугацаа ч их эргэлзээтэй байгаа. Хоёр улс эдийн засаг, уул уурхайн тал дээр хамтарч ажиллах үеэр яагаад түүнийг баривчлав. Английн тал Б.Хурцаар далимдуулан уул уурхайн гэрээг өөртөө ашигтай байдлаар байгуулах гэж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөр байна. Ер нь, Монгол Улсын олон улсад эзлэх байр суурь, монгол хүний үнэ цэнэ ямар байгаа зэрэг нь эндээс харагдаж байна. Аль ч улсад монгол хүнийг ямар албан тушаалтай зэргийг хамаарахгүйгээр бариад шүүдэг болж. Монголд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч дур зоргоороо аашилдаг. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллагад хэм хэмжээ тогтоож өгье. Монгол хүн учраас бид англи хүнээс дорд байх ёстой, цалин бага байх ёстой гэсэн байдлыг арилгах цаг болжээ. Мөн төрд нууц байна уу. Төр иргэдээ хамгаалах талаар яаж ажиллаж байна гэдгийг анхаарах цаг болжээ. Б.Хурцын асуудал бол монгол хүн бүрт хамаатай асуудал. Тэр үнэхээр гэм буруутай бол бид Монгол Улсынхаа хуулийн дагуу шийдье. Үүрэг даалгавар биелүүлсэн хүнд биш даалгавар өгсөн хүнд нь хариуцлага хүлээлгэдэг больё гэлээ.
Мөн тэд ирэх сарын 3-нд “Б.Хурц бол Монгол хүний үнэ цэнэ”, “Монгол Улсын олон улсад эзлэх байр суурь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохиох байгуулах юм байна.

Д.Гэрэлхүү


URL:

Сэтгэгдэл бичих