“Камертон”-ы Ганаа: Би хүүхдүүдийнхээ ээжид хайртай байсан

Хэдхэн хоногийн өмнө 17 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн “Камертон” хамтлагийн залуус залгамж халаагаа гаргаж ирэх гээд нэлээд завгүй яваа. Сүүлийн долоон жилийн хугацаанд тус тусынхаа амьдрал, уран бүтээлд анхаарлаа хандуулаад байсан “Камертон”-чууд өнгөрсөн  хугацаанд нэлээд өөрчлөлтийг хийжээ. Тухайлбал хамтлагийн ахлагч Д.Болд Монгол поп урсгалийг гаргаж ирсэнээр Төрийн соёрхол хүртсэн. Харин Эба газар тариалангийн бизнес эрхэлж, Монгол Ардын Намынхантай найзалж байгаа. Мөн Мээдээ гэр бүл зохиосон ч шоу цэнгээний “гайгаар” төдөлгүй гоонь эрийн амьдралдаа эргэн орсон. Тэгвэл мэргэжлээ сольж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг байсан Л.Ган-Эрдэнэ хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салж, “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийнд хүргэн орсон.

Түүний энэ сонголт олон хүний гайхширлыг төрүүлээд байсан ч удалгүй Халиунаа өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, харин Ганаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр урьдах амьдралаа юу ч биш байсан мэтээр ярьж, шинэхэн амрагаа баруун солгойгүй магтаж байлаа. Хэвлэл бүр дээр Ганаа, Халиунаа нарын тус тусын амьдралын талаар янз бүрийн мэдээлэл гарч байсан ч тэд аль алинд нь тайлбар, няцаалт хийж байгаагүй. Харин хамтлагийнхаа 17 насны төрсөн өдөр дээр шинэхэн эхнэрээ хөтөлж ирсэн Ганаа саяханы нэгэн ярилцлагадаа “Би хүүхдүүдийнхээ ээжид хайртай байсан. Би түүнээр бахархадаг байсан. Гэхдээ тэр хайр бол тухайн цаг мөчид л дүрэлзэж байсан хайр. Мөн түүнийг миний эхнэр гэдгээс нь гадна чадалтай бүсгүй хүнийх нь хувьд бахархах сэтгэл төрдөг байсан Одоо бол бид өөр өөрсдийн замаар явж байна” хэмээн ярьжээ.
Г.Хэрлэн www.uls.mn


URL: