ЭНЭ НЯМДОРЖ ЯМАР АРИУХАН АМЬТАН БЭ…

Ц.Нямдорж 2000 оны дундуур “МАХН бол Чингисээс хойш монголын түүхэнд гарсан хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” гэж ганцхан “онол”-той байсан амьтан байв даа. Тэгсэн сүүлийн үед “бодоод байсан” чинь “арай л биш байна” гэнэ ээ. Тэгээд тэр бүх дайснуудаа дайран довтолсон “агуу” ярилцлага өгчээ. Энэ балиар ялгадсыг нь өөрийгөө албадан байж шинжлэн үзэв
Нямдорж гэдэг тас харанхуй амьтан гэнэт 1990 оноос хойшхи улс төрийн мөчлөгүүдийн “ангилж” үзэхчээ болсон юм байх.

Ингээд Ц.Нямдоржийн ангиллаар :
1992 оны их хурал бол их тийм гэгэлгэн, шуналгүй хурал байжээ.
1996 онд Ерөнхий том зургаар нь харах юм бол шунасан, хумсалсан, үрсэн, тараасан, тэрнийхээ занганд орсон ийм их хурал харагддаг л даа.
2000 оны их хурал “дүнсгэр мөрөн” шиг надад харагддаг. Ил юм гарч ирдэггүй ийм их хурал байсан.
2004 оны их хурал бол товчхондоо “ороо бусгаа” их хурал
байж гэнэ.
Ингээд тэр: Ерөнхийдөө бол энэ 2004 оны үеэс мөнгө гэдэг юмны хаялага төр лүү орж ирсэн гэсэн суут дүгнэлт хийв.
Ёстой янзтай хувьсал, нээрээ яахын аргагүй Их Хурал нь “жигтэйхэн муудчихсан” байгааг тэр өнөөдөр л “ойлгож байгаад” би жигтэйхэн баярлаж байна. Ингэхэд ноён Ц.Нямдорж хаанаас ирсэн хүн байна аа. Одоо тэр “онолын” дүгнэлтүүд хийж байна.
Төрийн сан хувхайрч гурван сарын цалин тэтгэврээ зээлээр олгосон эдийн засгийг Н.Энхбаярын ЗГ хүлээж авсан. Бүтэн хоёр жил шар махтайгаа хатаж 2002 оны дундуур байдал арай гайгүй болсон. Хувьсгалт намын тэр үеийн гишүүд дотор айхтар хөрөнгөжчихсөн хүн бараг байгаагүй.
Ёстой хуцваа, чи. 2002 он гэхэд Монгол Улс Н.Энхбаяр Та нарын МАХН- систем банк дээрэмдэх, өмч хувьчлал, газрын наймаа, лиценз зэрэг авилгалыг сүлжээнд бүрэн орсон байсан. Энэ талаар чиний муу хэлээд байгаа Г.Уянгаагийн “Улс төрийн сонин”-д ёстой дэндүү хангалттай байгаа. Би бол нэмээд энэ бол хязгааргүй дээрмийн түүх байлаа гэж хэлэх байна. “Аалзын тор” 1,3,4,5-д өгүүлсэн банк гааль, татвар, газрын дээрэм хэзээ эхэлсэн юм ?! Эсвэл чи юу ч мэддэггүй мал, эсвэл чи дүүрчихсэн луйварчин, миний бодлоор аль аль нь мөнөөсөө мөн, ноён Ц.Нямдорж оо !!! Чи Н.Энхбаярыг казиногоос суллаж хамгаалж байсан чинь яасан ?! Чамайг гол луйварчнаа “үндэсний удирдагч” гэж хамгаалж байхад бид тэмцэж, илчилж эхэлсэн юм. Хэрэв чамд зориг байгаад, танай яам шалгах хүч чинь хүрдэг юм бол баримтуудыг ч ёстой овоолоод өгч болж байна шүү.
Ер нь энэ “Э”- гүүдийн хөлд 1996 оноос хойш намууд нь ч, улс төр нь ч чирэгдсэнийг хэлэх хэрэгтэй.
Энийг чинь ч харин зөвшөөрч байна. Чи мэдэж л байсан юм байна ш дээ ?! Гэхдээ чи хаана байж, юугаа хийж байсан бэ гэж хүн асуувал юу гэхэв. Тэгвэл чиний юу хийж байсныг сануулаад өгье л дөө. Чи “Үнэн” сонины 2004 оны 4 дүгээр сарын 21-ний дугаарт “Хууль зүйн салбарт гарсан ололт” гэж хамгийн түрүүнд онгирсон сайд.
Нийгмийн сэтгэл зүйг, ялангуяа бизнесийнхний үйл ажиллагаанд дарамт шахалт болж байсан мафийн үр хөврөлийн шинж тэмдэг бүхий бүлэглэлүүдийг илрүүлэн устгаж чадлаа. Ингэснээр бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ бол чиний үг. Харин одоо чиний төр өөрөө мафи болчихсон байна. Чиний хуулиас болж гар утас авсан хүүхэд 5 жил, 10000 төгрөг авсан эмэгтэй 8 жил авдаг болсон. Өөр чи юу хийсэн юм ?! Цааш олон юм бичмээр байвч өмнөөс чинь “ичиж” байна. Ер нь бол ичиж чадвал хүн болдог юм ш дээ…
Дийлддэггүй юм дийлддэггүй л юм байдаг. Би Их Хурлын дарга байж, энд тэнд элдэв тэрслүү үг хэлж явсны нэг нь энэ “хишиг”-ийг цааш явуулж болохгүй гэдэг ийм л үг байсан юм шүү дээ
Ахиад л чи залилан хийж байна. Хууль зассан, тухайлбал “Авилгалтай тэмцэх хууль” засч байгаад чи огцроо биз дээ. УИХ дарга бол энд тэнд тэрслүү үг ярьдаг хүн биш, хэлсэн ярьсан зүйлээ хууль болгож, хэрэгжүүлэхийг хэлдэг юм. Хэдийдээ нэг их “хишиг мишгээ болиоч” гэж хэлсэн юм. Тэр үед чи хар амиа аврах гээд огт завгүй байсан. Миний хайлтын системд байхгүй бол чи бараг л 99% хэлээгүй л гэсэн үг дээ…
Ардчилсан нам нэгэнт “Эрдэнийн хишиг”-ээ яриад эхлэчихсэн учраас харсаар үзсээр байж ялагдалтай нь биш гэж үзэж л хувьсгалт намынхан “Эх орны хишиг”-ийг давхар зүтгүүлсэн шүү дээ. 1,5 саяын амлалт манай намын мөрийн хөтөлбөрт анх байгаагүй. Бүр хожуу удирдах зөвлөл хэлэлцэж сонгуулийн хороонд өөрчлөлтөө өгсөн. Зүгээр гарч ирсэн түүхийг нь, тэгээд эхлээд хэнээс хариуцлагыг нэхэх ёстой вэ гэдэг талаас нь асуудлыг хөндөж байна.
Нэг нөхөр худал хэлээд луйвар хийчихэж, нөгөө нь дуурайгаад бас л луйвар хийчихэж. Нямдорж хуулчийнхаар эхэлж луйвардсан нь илүү буруутай, дуурайсан нь бага буруутай юм шив дээ. Айлын мунгинуу авгай ч учрыг олчих юманд дээр хууль муульчаа гайхуулаад байх хэрэг огт байхгүй. Энийг монгол хэлээр хоёулаа адилхан луйварчин гэдэг юм. Хариуцлагыг хэн нэгнээс нь эхэлж биш, хоёулантай нь тооцдог юм. Одоо л нэг их намдаа хайртай хүн болж гэнэ…
Энийг хурцатгаж гудамжны жагсаал цуглаан болгох гэж оролдож байгаа хүмүүс нь дахиад нөгөө иргэдийн нэрийг барьж өөрсдөө мөнгө олдог ажлаа хийж эхэлж байх шиг байна. Цаана нь бас улс төрийн эзэн байна. Энэ хөдлөшгүй үнэн. 2006 оны үед энэ иргэний хөдөлгөөний нэр барьсан элдэв бусармаг үйлдэлтэй хүмүүс гарч ирж байхад “Гудамжны хөдөлгөөнийхөн” гэж би нэг хэлээд, дээрээс нь эд нар хөлсөөр жагсаал зохион байгуулж байгаа юм гэж бас нэмж хэлээд адлагдсан байх аа. Би үнэнийг л хэлсэн.
Иргэний хөдөлгөөнд би анхнаас нь идэвхитэй оролцож байсан учраас би чамаас илүү мэднэ. Иргэний хөдөлгөөн эрчээ авмагц Та нар тагнуул туршуулаар дүүргэж, үймүүлж, мөнгө хөрөнгөөр хөлсөлж хэлсэн. Тэгээд хутган үймүүлж зөрчилд оруулсан. Дашрамд хэлэхэд би ч гэсэн тэндээс чинь авилга авсан. Юу гээч ? Принтерийн хор. Яагаад гэвэл гол гол бичиг баримт нь миний компюьтерээр дамждаг байсан юм. Яахав энийг авилга гээд шалгуулж болно ш дээ, чи ч “их шударга хүн” биз дээ. Гэхдээ яахын аргагүй Танай МАХН-аас гарсан мөнгө шүү дээ…
Өөрсдөө хутган үймүүлж хаячихаад ард түмнээ гудамжны гэвэл ч би чамайг гөлөг л гэнэ. Хэрэв тэд мөнгө авч “сурсан бол” чиний цэргүүдийн, чиний намын хийсэн “ажил”…
Г.Баасан цагдаа зодсон, пагон хуулсан гэж чи лавтайяа 5 жил сүржигнэж байна. Би амьд гэрч нь. Учир нь би Г.Баасангийн ард ердөө л 5-7 метр зайд барьсан гэрийн хажууд зогсож байсан. Өргөх бичиг авна гэсэн эрх баригчдын оронд дүүрэн цагдаа жагсаасан Та нар. Баасан уурлаж яахаараа амласан цагтаа бичгээ авахгүй цагдаа авчирч байгаа юм, яагаад Та нар ард түмнийг ингэж ялгадаг юм гэж хэлээд нэг цагдаагийн энгэрээс барьж аваад тавьсан. Нэг зурагчин шагнал авах гэж хийсэн монтаж харчихаад хөгшин авгай шиг он дамжуулан сүржигнээд байх хэрэггүй л байхгүй юу. Чи чинь одоо хуульч ухаантай, эд мөрийн баримтаа шалгадаг ёстой юм байгаа биз дээ. Энэ чинь л гэхэд чи алив асуудалд урьдач бодлын үүднээс ялгаварладаг, ажилдаа хайнга ханддаг, огт бодохгүй хуумгай дүгнэлт хийдэг гэдгийг чинь хөдөлбөргүй нотолж байгаа юм. Намайг худлаа гэвэл энд тэндгүй тавьсан камеруудынхаа бичлэгийг өөрсдөө үзэхгүй юу…
Жишээ нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр улаан дайснууд байснаа дараа нь хамт ууланд авирч “салшгүй андууд” болсон. Одоо М.Энхсайхан “Үндэсний хувьсгал” хийхээ зарлаж, түүний “анд” Уянга, “цэрэг” нь байсан Батцогт нар “амлалт” нэхэж Н.Энхбаярт үнэгүй “олдсон” ТВ 9 телевиз, “Зууны мэдээ” сонин хоёр нь энэ бүхнийг өдөр шөнөгүй дэвэргэж байгаа биз дээ.
Н.Энхбаяр Та хоёр найзууд байгаад дайсан болсон юм чинь энийг юугий гайхаад байсан юм ?! Сэтгүүлч Г.Дашрэнцэн, Г.Уянга, бид нар залхатлаа бичээд байсан ТВ-9, “Зууны мэдээ” хоёрын луйврыг сайд гуай мэддэг л юм байна ш дээ. Японоос монголын шашны байгууллагад бэлэглэсэн ТВ-г Н.Энхбаяр танай “дүү” Ц.Мөнх-Оргилтой нийлж дээрэмдээд одоо Ц.Энхбат гэгчийн хувийн ТВ болчихсон байгаа. Энэ ТВ чинь л танай МАХН-ыг “нулимж” байна даг. Хүнд “сайн” байхдаа гэмт хэргийг нь “дарчихаад”, “муу” болохоороо гаргаж ирэх ч чиний хувийн адгийн араншин. Гэхдээ чи “шударга сайд” юм чинь мөдхөн хураачих байлгүй дээ. Хураахгүй бол чи Н.Энхбаярын гэмт хэргийг нуун дарагдуулж байгаа хэрэг. Чи “Монголын хуулийн алтан босгыг алхсан хэний ч хөлийг гишгэнэ” гэж онгирдог биз дээ. Одоо тэгээд хэн чамайг битгий “гишгэ” гэсэн юм. Уг нь эрх мэдэл нь чамд баймаар л юм. Үхсэн хойноо, чадахгүй дээ, чи…
Хууль бус юм хийдэг, шударга бус явдлууд газар авсан ийм байдалд хэн тэгээд хүргэсэн юм. Хуулийнхан бий болгосон юм уу. Үгүй шүү дээ. Улс төрийнх нь явж ирсэн систем, энэ увайгүй улстөрчдийн өөрсдийнх нь бий болгосон балчиг намаг. Толгойн улстөрчид цадигтай байгаад энэ улс төрийг мөнгөнөөс жаахан хол байлгасан бол, толгойн улстөрчид энэ шударга ёс гэдэг юмыг анхнаас нь барьж ажиллаж чадаж ирсэн бол өнөөдөр монголын төр ийм байдалд орохгүй байсан шүү.
Чамд нэг муу үнэгэн заль байна аа. Улс төрчдийг шүүмжлэхээрээ хуульч болчихдог, хууль засах болохоороо улс төрч болчихдог. Чи тэгээд аль нь юм ?! Чи чинь өөрийгөө цорын ганц хууль “мэддэг, засдаг” гэж шууд хэлдэг, бас туршлагатай, “толгой” улс төрч гээд ичихгүй үй олон шагнал аваа биз дээ.
Улс төр, хуулийнхан үүнийг бий болгосон, чиний удирдсан ХЗДХЯ шиг адгийн яам байхгүй. Энийг би гадаад, дотоодын үй олон судалгаагаар нотолж чадна. Сайд нь ийм болохоор тэгдэг юм. Чи хуульчдыг хэзээ ч хайрлаж байгаагүйг чиний бүхий л үйл ажиллагаа хөдөлбөргүй нотолдог. Чамаас арай ухаантай хүн байсан бол миний бичсэн “Ядарсан хийгээд даварсан цагдаа” өгүүллийг уншаад цагдаад системийн өөрчлөлт хийж, чанаржуулж, цалин хөлс, ахуй нөхцлийг нь шийдэх байсан.
Танай намын дотоод зөрчилдөөн, мөн хэт улс төржсөн ахлах офицерүүдийн тэнэг үйлдлээс болж монголын цагдаа хүнд байдал орсон. Одоо чи жирийн цагдааг ард түмний эсрэг болгох нохой арга хэрэглэж байна. Чи гэж тэнэг л цагдааг арми гэж, өөрийгөө жанжин гэж бодчихоод ард түмэнтэйгээ байлдах гэж байгаа юм биз дээ. Чи тэр айлгадаг хүнээ л айлгадаг юм байгаа биз. Монголын цагдаад л лав худалч, хулгайч, дээрэмчин Та нарыг хамгаалах ямар ч үүрэг байхгүй. Ингэхэд цагдаа болон тэдний гэр бүлийнхэн 1.5 саяыг авахыг чи мэддэг болж байна уу ?!
Чи 20 жил тасралтгүй сайд, УИХ-ын гишүүн, МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн буг болтлоо хийчихээд “томчууд шударга ёсыг” сахиж чадсан бол гэж донгодох ямар ч эрхгүй. Учир нь чи хэзээ ч шударга ёс барьж байгаагүй. Тэрнээс чинь болж байгаа юм…
Дашрамд сануулахад чи юу ч мэдэхгүй, юуг ч ухаарч сэхээрэхгүй хэвтэж битгий байн байн 7 сарын 1 гээд солиороод бай л даа. Энэ адгийн төрийн чинь өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй би хүртэл “ядарсан ард түмнээ дайсагнуулахгүй гээд амаа татъя” гээд зарлачихсан байхад сайд нь өөрөө далжигнаад талчигнаад байвал би ч гэсэн амандаа хүрэх албатай биш ш дээ…
Би 2 ярилцлагыг уншсан. Шулуухан хэлэхэд Н.Энхбаярын ярилцлага надад огт таалагдаагүй.
Тэгээд С.Баярын ярилцлага таалагдсан юм биз дээ. Бас С.Баярт таалагдах санаатай. Би чамайг эртнээс мэднэ, чиний утгагүй зан авир, амьдралыг чинь тусгайлан судалсан. Чи Б.Даш-Ёндон, Н.Багабанди нарыг үзэн яддаг байсныг би сайн мэднэ. Гэхдээ чи тэднийг дарга байхад нь ганц ч үг гон гэж байгаагүйг чинь ч мэднэ. Одоо Н.Энхбаяртай дайсан болж байгаа юм биз дээ. Тэгвэл чи зүй тогтлоороо С.Баяртай, тэгээд Сү.Батболдтойгоо удахгүй дайсан болох юм байна. Чи угаасаа л ийм новш байсан, тэр чигээрээ л үлдэх юм байна даа…
АНАТХ бол жинхэнэ ард түмний хөдөлгөөн байсан юм. Гэвч чиний намынхан, чиний найз нар далимдуулаад хаячихлаа. Чи ч бас далимдуулж өөрийнхөө дайсантай нийлүүлж байгаад ард түмний тэмцлийг нэг мөсөн дарж авах гэж санаархаж байна. АНАТХ луйварчдын дунд хавчуулагдаад байна. Гэхдээ битгий л эрт баярлаж үзээрэй дээ…
Чи тэр Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыгаа л хараа. Гэхдээ бас учир бий, эхний хоёр нь нийлээд 1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг унагахад чи мэдэж л байсан, 2004 онд “Эх орон-ардчилал” эвслийг Ц.Элбэгдорж задалж байхад нь бас л сайн мэдэж л байсан. Гэхдээ чи дэмжсэн биз дээ. Ер нь Үндсэн Хуулинд халдаж төрийн эргэлт хийж байхад чи хаана байв ?!
Чи хэдийд нь гэмт хэргийг илчлээд хэдийд нь дардаг вэ гэсэн асуултад хариулж чаддаг болчихоод ингэж “хаазал”. Одоо чи “МАХН хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” гэсэн дүгнэлтээсээ буцаад, харин “гэмт хэрэгтний хоргодох газар мөд болно” гэж өөрөө дүгнэсэн шүү. Ёстой шог амьтан гэж чамайг л хэлдэг байх, Нямдорж оо, чи аятайхан л байж үзээрэй…


URL:

Сэтгэгдэл бичих