Э.Бат-Үүл хотын дарга болох нь тодорхой боллоо

УИХ-ын гишүүний сэнтийгээсээ уйдаж, Нийслэлийн Засаг даргын суудалд шунах болсон улсын баатар Э.Бат-Үүлийн хүсэл гүйцэлдэж тэрбээр хотын дарга болоход бэлэн боллоо. Учир нь тэрбээр НИТХ-д багаа ялуулж чадвал Нийслэлийн Засаг дарга болно гэсэн тохироог хийж байж УИХ-ын гишүүий зөөлөн сэнтийгээс буусан юм шүү дээ. Энэ санаагаа тэрбээр сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан үед ч телевизээр ил тод ярьж байсан юм.
“АН ялбал би Хотын дарга болж, та бүхний амьдралд өөрчлөлт авч ирнэ. Харин МАН ялбал Г.Мөнхбаяр дахиад л хотын даргаар үлдэнэ” гэж хэлсэн нь нийслэлийнхнийг нэг ёсондоо айлгаж орхисон юм.
Тэгвэл НИТХ-д АН 26 суудал авч, харин Э.Бат-Үүл баатар Хотын дарга болох нь тодорхой боллоо. Мэдээж үргэлж шударга царайлдаг Э.Бат-Үүл гишүүнийг хувийн ашиг сонирхлын төлөө хотын даргын суудалд шунаагүй байгаасай хэмээн найдъя. Учир нь улсын баатар Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” гэдэг барилгын компанитай бөгөөд энэхүү байгууллага нь Зайсан хавиар нэлээд барилга барьсан гэх юм билээ. Энэ утгаараа Э.Бат-Үүл хотын дарга болчихвол нийслэлийн газруудыг хуу хамж, өөрийн компанидаа давуу эрхээр олгоод явахгүй хэмээн найдахаас өөр зам үлдсэнгүй. Идэх нь тодорхой, бага л идээсэй гэж хэлье.
Нөгөөтэйгүүр Э.Бат-Үүл тэргүүтэй АН ялалт байгуулбал гэр хорооллынхныг бүгдийг хаустай болгоно гэсэн хөтөлбөр хэрэгжих боломжтой болох нь. Хэлэх амархан,  хийх хэцүү гэдгийг хамтаараа үзэх цаг болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих