“Нийслэлийн сонгуулийг дээрээсээ даалгавар авсан хэсгийн хороодын дарга, гишүүд будилуулсан” гэв

УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнг улс төрийн нам эвслүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу мэдэгдэж, нэр дэвшигчид СЕХ болон УЕПГ-т гомдлоо хүргүүж, дахин тоолох, хуулийн дагуу шалгалт хийх хүсэлтээ хүргүүлсээр байна. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт “Гурав дахь хүчин” эвслээс нэр дэвшин өрсөлдсөн Ц.Содхүү Нийслэлийн СЕХ-нд хандан тус тойргийн 1-10 дугаар хэсгийн хорооны дарга, гишүүдийн хууль бус үйл ажиллагааны талаар гомдол гаргаж өгчээ. Энэ нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй биш бөгөөд иргэдийн өгсөн саналыг бодитоор гаргаж ирэхийг шаардаж байгаа хэрэг хэмээн мэдэгдэж байна. Учир нь сонгуулийн хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нар Ардчилсан нам ялж байна гэсэн эхний мэдээллийг авмагцаа ажлаа хийхээ больж, ийш тийш утсаар ярьж чиглэл авах, саналыг дахин тоолж магадгүй боллоо гэсэн мэдээлэл тарахад санал хураалтын машинаар гарсан дүнг баталгаажуулахгүй, тогтоолоо гаргахгүй суучихсан байна. Мөн бусад намын ажиглагчид хичнээн шаардсан ч тогтоолоо гаргахгүй суусаар саналын хуудсыг битүүмжлэлгүй тойргийн хороо руу авч явсан зэрэг ноцтой үйлдлүүд гарсан байна. Энэ тухай Ц.Содхүү гомдолдоо дурджээ.


URL:

Сэтгэгдэл бичих