СЕХ-нд мэдэгдэл гардуулав

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж тус намаас гаргасан мэдэгдлээ өнөөдөр гардууллаа.
Тус нам мэдэгдэлдээ, иргэдийн сонгуулийн дүнг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд ямар нэгэн жагсаал, цуглаан зохион байгуулахгүй ба аль нэг нам, эвслээс ийм санал гаргавал хүлээж авахгүй. Цаашид улс, эх орон, ард түмний үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө зөв бодлого баримтлах улс төрийн намуудтай хамтран ажиллана гэдгээ “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” нам мэдэгдлээ.
2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 20 дугаар тойрогт П.Алтан-Эрдэнэ,  22 дугаар тойрогт Л. Түвшинцэнгэл, 24 дүгээр тойрогт Н.Жамсран нарын нэрийг дэвшүүлсэн бол намын дарга Ш.Төмөрсүх, Д.Эрдэнэчимэг нар намын жагсаалтад бичигдсэн юм.
Ийн таван нэр дэвшигчтэй УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд оролцсон Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам санал хураалтаар 0,15 хувийн санал авсан бол гурван нэр дэвшигчийн аль нь ч 1-ээс дээш хувийн санал аваагүй юм.
Ш.Эрдэнэ

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих