“Монгол Консерватив” нам байгуулагдлаа

Ийм нэртэй нэгэн шинэ нам байгуулагдаж, холбогдох бичиг баримтаа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн тухайгаа өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Тэд Монголд улс төрийн намууд ялгарах үзэл баримтлалгүй болж ард түмний өмнө адил зүйлийг ярьж байгаа нь иргэдийг зөв, шударга сонголт хийхэд нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн дагуу нам байгуулах өргөдлөө өгсний дараа олон нийтэд шинэ намаа зарлах ёстой гэсэн заалтын дагуу ийнхүү олон нийтэд намынхаа үйл ажиллагаа зорилго, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Тус намынхан монгол хүн Монголд нэгдүгээрт байх үзлийг баримтлан мөрийн хөтөлбөрөө монгол хүний сайн сайхан, хойч ирээдүйн төлөө итгэлтэйгээр хэрэгжүүлж монгол хүний сэтгэлгээний хурдыг дэлхийд тунхаглах гэнэ.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих