Н.Номтойбаяр Дорнодоос ирээд өөрийнх нь тухай ярьсан туслах Б.Батзоригийгоо хайж эхэлжээ

Энэ жилийн УИХ-ын сонгууль харьцангуй нам тайван болж өнгөрөв. Сонгуулийн хуулинд нэр дэвшигчийнхээ нэр төрд халдах болон нэр дэвшигчийг гүтгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэлээд өндөр хэмжээгээр торгохоор заасан нь ийнхүү тайван сонгууль явуулахад хүргэсэн байх талтай юм. Харин зарим нэг тойрогт гүтгэлэг, доромжлолын асуудал гараад амжив. Харин үнэхээр гүтгэлэг байв уу, үнэн байв уу гэдгийг хуулийн байгууллага шалгаад тогтоод биз.
Тухайлбал, сонгуулийн өмнөхөн сенсаци дуулиан дэгдээсэн эзэн бол яахын аргагүй Дорнод аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Номтойбаяр. Түүний бие хамгаалагчаар долоон жил ажилласан, Б.Батзориг гэх залуу сонгуулийн сурталчилгаа хаагдахаас нэг хоногийн өмнө Н.Номтойбаярын талаар ноцтой баримт дэлгэсэн.
Тэрээр “Н.Номтойбаярыг “МАК” компанийхаа үйл ажиллагааг явуулахын тулд ихээхэн хэмжээний хахууль өгч, хууль бус ажиллагаа явуулдаг, хувийнхаа нисдэг тэргээр дархан цаазат газруудад хориотой ан хийж байсан. Мөн хувь хүний хувьд төлөвшөөгүй. Архи дарс ихээр хэрэглэдэг. Согтохоороо араатан мэт догшин авир гаргадаг. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн “BRIX” бааранд С.Ганбаатар гэх нөхрийг ямарч шалтгаангүйгээр зодож, үүдэн шүдийг нь цөм хөшиглөж байсан. Харин тэр залуу намын залуучууд намайг зодлоо хэмээн хэвлэлийнхэнд хандахад 1600 доллар өгөөд амыг нь таглаж байсан.

Түүнчлэн согтуу үедээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Х.Жавхлан руу ангийн хутга барин ална хэмээн дайрч байсан. Эрэл-ийн Эрдэнэбатын том хүүг Сүхбаатар дүүргийн “Miranda” бааранд найз нартайгаа байхад нь зодоод, дээр нь шээсэн байдаг. Хэдийгээр гомдол мэдүүлсэн боловч утсаар дарамталсаар байгаад болиулсан. Хувьдаа хориотой галт зэвсгийг ихээр хадгалдаг. Мөн хүүхнүүдтэй их орооцолддог. Хэрвээ хүүхнүүд нь дургүйцвэл зодож байж хүчинддэг. Ийм тохиолдол олон гарсан. Жишээ нь Бүжээ гээд нэг хүүхнийг гэртээ аваачсан. Тэгсэн өглөө нөгөө хүүхнийх нь нүд нь хөхөрч, хөмсөг нь сэтэрсэн байсан. Гэвч 500 доллар өгөөд хүүний амыг таглаж байв.
Мөн 2011 оны долдугаар сард НАМЗХ-ны чуулга уулзалт болсон. Энэ чуулга уулзалтын дараа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ангийн отогт НАМЗХ-ын ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Амарбаясгалан, Хүрэлсүхийн туслах асан Энхбаатар, сэтгүүлч Цогтгэрэл нар архи уусан. Шөнөжингөө архидсаны дараа гэрийнх нь үйлчлэгч Энхтуяаг өөрийнхөө холбоонд элсүүлнэ хэмээн Л.Оюун-Эрдэнэ тэмдгээ зүүж өгөн, архиар шахсан байдаг. Согтосных нь дараа тэд хүчиндсэн баримт бий” хэмээн ярьж байв.
Харин түүний эл үйлдэлд НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ өөрийн “facebook” хуудсаараа дамжуулан үгүйсгэсэн мэдээлэл хийсэн байдаг. Харин Н.Номтойбаяр өөрийн “facebook”-дээ “Би хүүхэн аваагүй. Хөлсийг нь төлж цагаар авсан” хэмээн мэдэгдсэн байдаг билээ. Гэвч түүний facebook-ийг хакердсан хэмээн хэвлэлүүдээр бичиж байв.
Н.Номтойбаярын тухай ийнхүү мэдээлэл гарсан нь түүнийг УИХ-ын сонгуульд сонгогдох боломжгүй болж уналаа хэмээн өрсөлдөгч намууд баярлаж, намынхан нь ч сандралдаж байлаа. Гэсэн ч тэрээр Дорнод аймгаас 30.63 хувийн саналаар ялалт байгуулан сонгогдов.
Харин тэрээр Дорнодоос ирээд хамгийн түрүүнд өөрийнх нь талаар ярьсан туслах Б.Батзоригийг хайж эхлээд байгаа юм байна. Гэвч Б.Батзориг нь огт олдохгүй байгаа аж. Түүнийг Э.Батшугарын хамгаалагчаар ажиллаж  байгаа гэсэн боловч энэ талаар албаны эх сурвалж үгүйсгэсэн хариулт өгсөн. Хэдийгээр Б.Батзоригийн ярьсан мэдээллийн талаар холбогдох хуулийн байгууллагынхан шалгаж эхэлсэн ч хэргийн эзэн өөрөө олдохгүй байна. Н.Номтойбаяр ч түүнийг эрчимтэй хайсаар.
Б.Чимэг

24цаг


URL:

Сэтгэгдэл бичих