Эрэгтэй нь заавал даадаг ёс байхгvй. Энэ бол луйвар

Найз бvсгvйтэйгээ ресторан, зоогийн газар орж хооллох, хамтдаа юм vзэх, янз бvрийн арга хэмжээнд оролцоход заавал эрэгтэй нь 100 хувь төлөх ёстой гэсэн ойлголт охидуудад байдаг. Заавал тийм байх ёстой юу Өнөөдөр ихэнх азийн оронд, ялангуяа оюутан залуус бие биеэ хайрлах боловч төлбөр тооцоогоо тусдаа хийдэг моод дэлгэрчээ. Моод ч юу байхав, дэг жаяг юм даа. Хамтдаа зоогийн газар орсон ч хуваагаад төлчихнө, хувцасны мөнгийг өөрөө биеэ даагаад гаргачихна. Энэ нь харамч нарийн зантай огт холбоогvй. Харин ч оюутан залуус бие биенээ ойлгох, хvндрvvлэхгvй байхад тустай гэнэ. Vvнээс гадна энэ нь мөн vерхэл хайр сэтгэлийг танин мэдэх, шалгах, эмэгтэй хvнийг vнэлэх vнэлэмжинд ч ашигтай байдаг давуу талтай аж. Учир нь:

Эмэгтэй хvн vргэлж бусдаар даалгаад яваад байвал өөрсдөө мөнгө vрэхгvй сайн талтай ч нөгөө талаар өөртөө итгэх итгэл нь буурч өөрөө ч мэдэлгvй бусдын эрхэнд орох магадлал их байдаг гэнэ. Төлбөрөө хийчих чадвартай эмэгтэйд хэнээс ч хараат бус, өөрийгөө аваад явчих боломжтой гэдэг мэдрэмж төрдөг байна. Эрчvvдийн хувьд бол:

Мөнгө багатайдаа санаа зовох асуудал буурна

Таалагдсан бvсгvйдээ мөнгөтэй мэт хуурамч дvр эсгэх, шаналах, элдэв янзын худал зvйл зохион ярих асуудал эрс багасна.

Vерхэл, хайр сэтгэлийн асуудлыг мөнгөнөөс гадуур, жинхэнэ дvр төрхөөр нь байлгадгаараа гэлээлэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих