Хурц нар Энхбатыг барьж буй видео бичлэг

Хонг Конгийн мэдээллийн нэг агентлагаас Монгол-Их Британийн хооронд үүсээд байгаа байдлыг тайлбарласан видео мэдээ гаргажээ. Ингэхдээ Батын Хурц нар Д.Энхбатыг хэрхэн барьсныг нөхөн сэргээж видеогоор үзүүлэх гэж оролдсон юм уу даа. Манай тагнуулуудын үйлдлийг Анжелина Жолигийн кинотой зүйрлээд байгаа бололтой, эхэндээ киноных нь хэсгээс гаргах аж. Бүх тайлбар сэлт нь хятад хэлээр учир хятад хэлтэй уншигчид чухам юу гэж яриад байгааг нь сэтгэгдлээр бичиж өгвөл гялайх болно. Доор тайлбар дээр нь tag болгож бичсэн ханзнууд дотор латинаар Bat Khurts гэж бичсэн харагдах юм. Юутай ч өөрсдөө эхлээд эндээс үзнэ үү. Хонг Конг Британий эзэмшилд байсан учраас Британитай холбоотой асуудлыг тэгж их сонирхоод байна уу, эсвэл Монголыг тухайлан сонирхоод байна уу?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.