Монголын ирээдүй юү, монголчуудын ирээдүй юү?

Та бидний нэгнээсээ асуудаг, маш их боддог, бас заримдаа хэлэлцэхээс зайлсхийдэг маш чухал асуудлыг нэгэн гадаад эр дэвшүүлэн тавьжээ. Ерөөсөө монголчууд гэж хэн бэ, Монгол улсаас гадаа байгаа хэд маань монгол хүн мөн эсэх, мөн бол бид тэдэнтэйгээ хэрхэн хамтран ажиллах ёстой вэ гэх мэт олон эгзэгтэй асуудлыг энэ гадаад хүн цэвэр сайхан монгол хэлээр асууж байна. Аялга, хэллэг зэргээс нь харахад эхлээд Өвөр Монголд монгол хэл сураад, дараа нь халх аялгуунд суралцаа юу гэж дүгнэж болохоор. Үгүй ч байж мэднэ.
Пан Монгол үзэл өнөөгийн ертөнцөд байж болох уу? Байвал ямар хэлбэрээр байж болох вэ? Эсвэл өөрсдийгөө яая гэж байгаа улс, энэ асуудлыг бүр мартах ёстой юу?
Видеог сонсоод энэхүү асуудлыг хэрхэн дүгнэж байгаагаа сэтгэгдэл дээр бичнэ биз ээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.