ГАР ХАНГАЛГА, МАШИНЫ ДҮН ХОЁР ТААРАХГҮЙ \СЕХ- ны мэдэгдлийг гуйвуулав\

\Үүр битгий цайгаасай
Өглөө битгий болоосой… “Номин талст” хамтлагын дуунаас\
Ёо ёо, ёстой өглөө битгий болоосой, үүр битгий цайгаасай л гэхээс дээ. Хэрвээ үүр цайчихвал цаад пост- коммунистууд чинь Үүрцайхыг \19-ыг үзээ л бид дээ\ буудахаар улайм цайм шийдчихэж.

Бараг сарын өмнө байхаа даа, нэгэн нетийн ичнээ анд гэхэд хаашаа юм, дүү хүүтэй яахуу янгиагаар онлайн тааралддаг юм. Тэр залуу бол төрийн цагдаа. Баагий харин цагдаа, нохой хоёрыг үздэггүй хирнээ тэр залуу дүү хүүтэй бодол санаа, яриа хөөрөө их нийлдэг болохоор хаа нэг онлайн тааралдахаараа овоо буу халаад авдаг юм. Харин тэгэхэд шингэн хоолойтой, уяхан дуутай нэгэн байхад гайхашран “Баагий хаачаа вэ?” гэхэд өөдөөс “Карентинлагдсан байгаа”, зөрүүлээд “Яагаад?” урдаас “Манай Дарханд долоон сарын нэгэн шиг юм болохвий гээд цагдаа, хүчний байгууллагынхныг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулчихсан л…”
Хаана байдгыг нь ч мэдэхгүй хирнээ буу халдаг төрийн цагдаа дүү хүүг маань аль хэдийнээ ард түмнээсээ тусгаарлагдчихаж. Яах гэж тэр вэ?

Яах юу байдаг юм, цаад муусайн пост- коммунистууд аль эртнээс сонгууль будлиантуулах гэгээд бэлтгэлээ базааж байсан нь тэр байж. Уг нь бол шударгаар өрсөлдөөд л уначихвал эр хүн шиг тахимаа өгөөд л явчихвал яасан ч долоон сарын нэгэн давтагдахгүй л дээ.
Харин цаад пост- коммунистууд чинь бол тэгэхгүй л дээ. Сонгууль болгоны өмнө эгэл жирийн иргэдийн яриаг шинжвэл бүгд л Ардчилалын төлөө саналаа өгнөө гэхээс биш махан толгойт МАХН-д саналаа өгнөө гэх хүмүүс тааралддаггүй. Тэгсэн хирнээ сонгуулийн дүн дандаа эсэргээр гарна. Ардчилсан намынхан эхлээд тэнд, энд ялалт байгууллаа гэгээд мэдэгдэл хийгээд явчихна. Харин цаад пост- коммунистууд чинь болохоор “Энэ жилийн сонгуульд ард түмэн их идэвхтэй, ялангуяа залуучууд маш их идэвхтэй оролцож манай намын төлөө саналаа өгч байна… СЕХ-ны дүн гарахаар л манай нам мэдэгдлээ гаргана” гэхээс өөрийг урьдчилж ярьж хэлэхгүй. Харин СЕХ нэгдсэн дүнгээ гаргахгүй удаад ирэхээр л нэг л но ургаж, сонгуулийн дүн будлиантаад ирдэг нь даан ч нэг зэвүүн дээ.

Одоо хир нь яг тэгж байна.

Ардчилсан нам тэр шөнөдөө л аль хэдийнээ мэдэгдлээ гаргачихаад байхад МАН нэртэй пост- коммунистууд дөнгөж өдөр 12 цагт мэдэгдэл хийхдээ нөгөөх л жижүүрийн “Энэ жилийн сонгуульд ард түмэн их идэвхтэй, ялангуяа залуучууд маш их идэвхтэй оролцож манай намын төлөө саналаа өгч байхад харин сонгуулийн дүн ингэж эсэргээр гарч байхад бид маш их гайхаж байна. Гэхдээ манай намынхан СЕХ-ны дүн гарахаас нааш илүү дутуу элдэв цуглаан зохион байгуулахгүй…” гэгээд ичихгүй наадаг юм даа.

Үнэн инээдтэй юм ярихыг нь яанаа, очиж очиж далан жил дарлаж, дахиад 22 жил маниудыгаа хулхидасан пост- коммунистуудыг уналаа гэгээд эгэл жирийн иргэд тэр жилийнх шиг долоон сарын нэгэндэх гэгээд л жагсаж цуглах юм гэнэ. Ёстой хөх инээд хүрчихлээ байна.

Больж үз!

Одоо цаг чинь болсон. Зүгээр л зайгаа тавьж өгөөд тайван амгалан байлгаад өг биднийгээ. Машинаар тоолно гэгээд тэр өндөр өртөгтэй машинуудыг хэрэг болгож захиалж авчирчихаад одоо болохоор гараараа тоолж, гар хангалга хийж, сурсан сурцаараа луйвраа хийж, маниудыгаа дахин хулхидах юм бид дээ? Яах гэж тэр өндөр үнэтэй машин худалдаж авч маниудынхаа татварын мөнгийг үрсэн юм бэ? Бодвол СЕХ- ны балиарууд өөрсөддөө цавчуурга гаргаа л биз, өөр ер нь яадаг юм. Тэгээд ичих ч үгүй “Гар тооллого, автомат машины дүн хоёр таарч байгаа” гээд наахыг нь яана.

СЕХ- ны дүн гарахгүй удах тутам л сэтгэлд улам л түгшүүр төрж, сэжиглэх сэжиг маань ч ихэсдэг. Муу зөн совин маань харин алддаггүй. Нөгөөх л пост- коммунистууд чинь ялсан дүнтэй, ярвайсан инээмсэглэлтэй төр барихаар болчихдог.

Яасан ялагдаж болдоггүй нам юм? Яасан ч солигдож болдоггүй эрх мэдэл юм? Яавал тэд нар эрх мэдлээ шилжүүлэх юм бол? Ямар тэр нэгэн цагийн улс төрийн хүчтэй лидр- одоо цагийн өвчтэй лодр болсон Наамбар ван шиг нь “Галдана, шатаана, ална, хядна…” гэгээд

Төрийн эрхийг хууль бусаар булааж авна гэлтэй нь биш, яая даа байз. Зүгээр ч нэг
Зүлгэн дээр гэрийг минь бариулаад амьдруулчихгүй, цаг үргэлж зүрх өвтгөж, зүүгээр хатгаад байдаг пост- коммунистуудаас салж нэг амрах гэрэлт өдөр ирэхдээ л нэг ирнэ бийвий.
Харин тэр цаг хэзээ вэ? Өнөөдөр үү, маргааш уу? Хэзээ бол доо гэж…

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Унаками 2012-07-02


URL:

Сэтгэгдэл бичих