Монголчууд бид түбд лам нарын өлмий дор мөргөх учиртай юу?

Монголчууд бид үндэстэн болон бараг үүссэн цагаасаа л бөөгийн мөргөлтэй байсан ард түмэн билээ. Гэхдээ Хүннү гүрэн байсан үе болон түүнээс өмнө ч Бурханы шашныг бас зарим омог аймгууд нь судалж шүтэж байсан түүхтэй байдаг.Философийн хувьд бөөгийн мөргөл, бу ддын шашин хоёр сөргөлдөөд мөргөлдөөд байх юмгүй гэдэг. Гэхдээ Их Монгол гүрний их эзэн Тэмүүжин Чингис хааны Тангудтай хийсэн дайны үед тангудын олон лам нар өөрсдийн биеэ жүлдэлж шатаан монголчуудад томоохон хараал хийсэн байдаг. Түүний ёроор их хаан болон түүний угсааны хаад өөрсдийн бус үхлээр тэнгэрт хальсан байдаг. Чингис хаан, Тулуй, Өгөдэй, Гүег, Мөнх гээд дурьдаж болох юм. Харин Хубилай хаан Түбдээс Пагва ламыг залж улсын багш өргөмжлөн өөрийгөө болон угсааныхаа үрсийг хамгаалах арга хэмжээг авч байсан болов уу гэж би хувьдаа боддог билээ. Пагвагийн хийсэн гавьяа бий боловч үйлдсэн муу үйлс ч цөөнгүй байдаг байх. Юан гүрний их хаад зарим онгодын хэлж байснаар “хонины арьс нөмөрсөн чоно” гэгч болон нуугдаж бөө мөргөлийнхөө дагуу газар тэнгэрийн тайх, тахилгуудаа хийсээр л байсан байдаг. Одоогийн Бээжинд байгаа Тэнгэрийн сүм(Мин гүрний эзэн Юн Лугийн сүүлд сэргээн босгосон)-ийн сууринд Цагаан хатны сүмд хаадын тахилгыг явуулж байсан тухай тэр цагийн онгод хуучилдаг юм. Тогоонтөмөр хааныг эх нутагтаа ялагдан ирж байх тэр үед Түбдэд Зонхов тэргүүтэй лам нар Бурханы шашинд шар малгайтны шинэ урсгал шарын шашныг үүсгэн мандуулж байжээ. Сахъяа омгийн Сиддарта буюу Шагжамунийн одоогоос 3200 гаруй жилийн өмнө үүсгэсэн Буддын шашин хоцрогдон доройтсон үе байж л дээ. Зонхов шашиндаа цоо шинэчлэл хийж энгийн ард олныг дагуулах онол олж боловсруулсан боловч түүний залгамжлагчид мушгин гуйвуулаад өнөөгийн Түбдийн Далай ламаар ахлуулсан энэхүү шашныг бий болгосон байна. Манж хаадын захиалгаар 17-р зууны үед Манжийн гүрний вассал болсон Монголд тэр урсгалыг бүр харгис байдлаар туршсан байдаг. Шарын шашин Монгол нутагт 220 жилийн турш Түбдийн бон шашин, монголын бөөгийн мөргөлөөс авах сурталаа аваад монголчуудын тархинд өөриймштөл нь гүн хийгдсэн байдаг. Түмэдийн Алтан хан, мөн Абтай сайн хан нарын аймаг засаглаж байсан үед би буруу тооцоолоогүй бол 1578(магадгүй 1518) оны орчим зарим Далай лам нар Монголын нутгаар хөндлөн гулд явж судалж байсан байдаг. Тэгж явахдаа уул усны зарим нэг хэсэг эзэн онгодыг адгуусан толгойтой нэг төрлийн “савдаг” гээч юм болгон хувиргаж явсан гэдэг. Түүний мөр нь тэдний босгож байсан чулуун багана(Зүүн аймгийн нутагт байдаг)-аар нь өнөө цагт олж тогтоож болох билээ.

Монголчууд Тангудын Бурхан хааны нэрээр “Бурхан” гэж нэрлээд байгаа юмныхаа ч учрыг олохыг боддоггүй. “Бурхан” гэж ерөнхийд нь нэрлээд байгаа ойлголт дотор Будда нар, Пратекабудда нар, Боддисатва нар, Махасаттва нар, Архадууд, Богд нарыг холиод чихсэн байдаг. Түбд, Монголоос бусад Буддын шашинтай улсууд тэр бүгдийнхээ учрыг гаргаад ангилан нэрлэж учир шалтгаан бүрийг нь тогтоон үнэн сүсгээр шүтэж байдаг юм билээ.

Иймэрхүү түүхээс улбаалаад монголын бөө мөргөлийн эртний онгод сахиусууд Түбдийн шарын шашны эсрэг догширч эргэдэг болохыг ажиглан мэдэж авсаныгаа сонордуулж байна.

Монголчууд бидний цагаан сарын баярын ширээндээ тавьдаг хэвийн боовыг зарим онгод хараалтай идээ гээд хүлээж авдаггүй. Бодохнээ нээрээ Манжийн хааны захиалгаар  Түбдийн лам нарын хөлөөр Монголчуудын хишиг буян заяаг цагаан сарын билэгдэлт баярын ширээн дээр нь бохир гутлын улаараа гишгэж байгаа мэт ёрлосон энэ идээг хэзээ, хэн гэгч, хаана анх гаргасан болохыг судалж үзүүштэй мэт байдаг.

Ухас хүү


URL:

Сэтгэгдэл бичих